ФОТО: Алдартнуудын ЦАРАЙЛАГ бие хамгаалагчид


Миау | YOLO.MN
2020-02-18

Та ямар нэгэн зүйл хийж бүтээж байгаа л бол үзэн ядагчтай байх нь зүйн хэрэг. Ялангуяа дэлхийд нэрээ цуурайтуулсан дуучин, жүжигчин, загвар өмсөгчдийг олон нийтийн газраар явж байхад нь дайрах, ямар нэгэн зүйл шидэх зэрэг тохиолдол цөөнгүй байдаг аж. Тиймдээ ч та бие хамгаалагч бол таны хамгаалж буй хүний алдар нэрийн хэмжээ их байх тусмаа таны хүлээх үүрэг ч дагаад ихэснэ гэсэн үг юм. 

Мөн бие хамгаалагчид хамгаалж яваа алдартнуудаа нүд салгалгүй дагаж явдаг тул камерын дуранд өртөх нь элбэг. Өөрөө загварын мэдрэмж сайтай байдаг уу, эсвэл тухайн алдартан гоё сайхан хувцаслахыг шаарддаг уу гэдгийг мэдэхгүй ч дараах бие хамгаалагчид өөрсдийн хамгаалж яваа алдартнаасаа ч дутахгүй загварын мэдрэмжтэй байгаа биз? 

1. CARDI B-ГИЙН БИЕ ХАМГААЛАГЧ

Алдартнуудын бие хамгаалагчдаас хамгийн царайлаг нь реппэр Cardi B-гийн бие хамгаалагч. Түүнийг Price гэх бөгөөд Инстаграм хуудсанд 16 мянга гаруй дагагчидтай. 

2. JUSTIN BIEBER-ИЙН БИЕ ХАМГААЛАГЧ

Дуучин Justin Bieber-ийн хамгаалалтын албаны даргыг Michael Arana гэдэг бөгөөд тэрээр Justin-ийн бие хамгаалагчдын багийг бүхэлд нь хариуцан ажилладаг байна. 

3. KARL LAGERFELD-ИЙН БИЕ ХАМГААЛАГЧ

Бид өнгөрсөн жилийн нэгдүгээр сард дэлхийн хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн нэг болох Karl Lagerfeld-ийгээ алдсан билээ. Харин Sebastien бол сүүлийн 20 жилийн турш түүний бие хамгаалагч, туслахаар ажиллаж байсан нэгэн. Sebastian 2019 зун Karl Lagerfeld-ийн хавар/зуны коллекцид оролцсон байдаг. 

4. BELLA HADID-ИЙН БИЕ ХАМГААЛАГЧ

Simon Newton бол Bella Hadid-ийн бие хамгаалагч. Тэрээр загварын ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг моделийн бие хамгаалагч гэсэндээ үргэлж өөрийн өнгөлөг, загварлаг хувцасны сонголтоороо папарацци нарыг гайхшруулдаг аж.  

5. AMY ADAMS БОЛОН VICTORIA BECKHAM-ИЙН БИЕ ХАМГААЛАГЧ

2016 оныг хүртэл жүжигчин Amy Adams-ийн бие хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байсан энэ царайлаг залуу одоогоор дуучин, загвар зохион бүтээгч Victoria Beckham-ийн аюулгүй байдлыг хангадаг. 

6. KRISTEN STEWART-ИЙН БИЕ ХАМГААЛАГЧ

Өнгөрсөн аравны хамгийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг болох Kristen Stewart-ийн бие хамгаалагчид өөрийн гэсэн фен хуудас байдаг гэвэл та итгэх үү? Зөвхөн Kristen-ийн ч бус жүжигчин Nina Dobrev, комедиан Melissa McCarthy нарын бие хамгаалагчийн үүргийг давхар хүлээдэг тэрээр Фэйсбүүк болон Твиттер сүлжээнд фен хуудастай. 

7. KYLIE JENNER-ИЙН БИЕ ХАМГААЛАГЧ

Энэхүү жагсаалтад багтсан бие хамгаалагчдаас хамгийн алдартай нь Kylie Jenner-ийн бие хамгаалагч асан Tim Chung билээ. Тэрээр өдгөө Инстаграм хуудаснаа 631 мянган дагагчтай бөгөөд фото модель гэнэ шүү. 

Эх сурвалж: Bright Side

#Алдартан #Бие хамгаалагч