Дуучин Taeyang, жүжигчин Min Hyo Rin нар АНХНЫ хүүхдээ өлгийдөн авлаа


Миау | YOLO.MN
2021-12-06

БНСУ-ын томоохон хэвлэлүүд Big Bang хамтлагийн гишүүн Taeyang болон жүжигчин Min Hyo Rin нарыг анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар мэдээлж байна. 

Жүжигчин Min Hyo Rin өнгөрсөн есдүгээр сард бие давхар болсон тухайгаа олон нийтэд мэдэгдэж байсан бол өнөөдөр Taeyang-ийн харьяалагддаг YG энтертайнментийн зүгээс тэднийг анхны хүүхдээ өлгийдөн авсан тухай албан ёсны мэдэгдэл хийсэн байна. 

Хос хоёр маань "1AM" дууны клипний зураг авалтын дараачаас буюу 2014 оноос болзож эхэлсэн билээ. Ийнхүү харилцаагаа 2015 онд олон нийтэд зарлаж, 2018 онд хуримаа хийсэн юм. 

Эх сурвалж: Alkpop

#Оддын тухай #Taeyang #Min Hyo Rin