Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (11/14-11/20)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-11-13

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу арван нэгдүгээр сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

CHOIRONGOO STORY EXHIBITION

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 15-16

Хаана: Cosy Club Ulaanbaatar

Тайлбар: Соёлын бүтээлч сарын хүрээнд Альфабүүк номын дэлгүүр ЧойронГоотой хамтран Story үзэсгэлэнг хоёр хоногийн турш зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Z NETWORKING CONFERENCE 2022

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 19-ны 13:00

Хаана: Zaisan Hill Event Hall

Тайлбар: Салбартаа тэргүүлэгч эрхмүүдийн болон үеийн залуусын туршлагаас хуваалцаж, чухал оролцогч талууд цугласан "Z Networking Conference" хоёр дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базааж эхэллээ. Харах өнцгөө тэлж, өөртөө UpSkill хийх хүсэлтэй 700+ залуус, 100+ экспертүүд цугларан үнэ цэнтэй туршлага, мэдрэмжүүдээ ХУВААЛЦАЖ, НЭТВОРКИНГ хийх гэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

“ШИЛДЭГ ПОСТЕР СУРТАЛЧИЛГААНЫ ҮЗЭСГЭЛЭН”

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 14-нөөс 18 хүртэл

Хаана: Монголын Урчуудын Эвлэл 

Тайлбар:  Олон улсын болон Монголын брэнд, компаниудын шилдэг принт/хэвлэмэл сурталчилгааны хуудаснуудаар үзэсгэлэн дэглэн нийтэд сонирхуулах болно. Хэвлэмэл креатив сурталчилгааны ажлуудын ашигласан сурталчилгааны стратеги, техникүүдийн талаарх тайлбар монгол хэл дээр тавигдах ба уг ажлуудын хүрсэн үр дүн, амжилтын талаарх мэдээллийн хамт гаргана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

СОЛОНГОСД ХЭРХЭН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАХ ВЭ? "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 14-18

Хаана: Pro One office

Тайлбар: Та тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр БНСУ-ын засгийн газрын тэтгэлгээс гадна сургуулийн, сангийн, байгууллага компаниудаас олгодог олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

DREAMERS' DAY #382: ПАРИС, ТЕХАС

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 19-ны 14:00-16:47

Хаана: Тэнгис кино театр

Тайлбар: Алтан хальс холбоо, Монгол дахь Гёте-Институттэй хамтран тус киног ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэх гэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Мэдээ