“Emily in Paris цуврал” 5-р улирлын трэйлэрээ цацлаа


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-10-23

“Emily in Paris” цувралын 5-р улирлын трэйлэр болон зургууд цацагджээ. Шинэ улиралд Lily Collins жүжигчний бүтээсэн дүр болох Emily Cooper Ром болон Парис хотуудаар шинэ аяллаа эхэлнэ. Трэйлэрээс харахад Marcello болон Emily нарын хайрын түүх улам гүнзгийрч, дурсамжтай цаг мөчүүдийг өнгөрөөх аж.

Онцлох зураг авалтуудаас дурдахад энэ улиралд Венецийн Данил ордонд зураг авалтаа хийжээ. Цувралын найруулагч Darren Star “Emily in Paris цувралын уран бүтээлчид 5-р улиралд Ром хотод зураг авалтаа хийж эхэлсэндээ баяртай байна. Парисаас Ромын хүртэлх аяллыг үзэгчдэд үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж байлаа.

Шинэ улиралд өмнөх дүрүүд бүгд эргэн ирнэ. Харин шинээр Minnie Driver гэх дүр нэмэгдэх ба эн дүр нь Emily-гийн дарга Sylvie-гийн найзын дүрийг бүтээх юм. 5-р улирал Emily болон Marcello нарын Ром дахь хайр дурлалаас эхлэх ч гэлээ найруулагч Парисдаа эргэн ирнэ хэмээн онцолжээ.

Өнгөрсөн зун гарсан 4-р улиралд Gabriel өөрийн сэтгэлээ ойлгож Emily-г хайрлаж байгаагаа хүлээн зөвшөөрдөг ч тэр үед Emily аль хэдийн Итали залуу Marcello-д сэтгэл алдарч Ром дахь Agence Grateau компанийн салбарт ажиллахаар нүүсэн байлаа.

Киноны арын албаныхан хэлэхдээ “Marcello гэх дүр бол Emily-д шинэ адал явдал. Энэ удаад бид Emily-г ажил, амьдралынхаа тэнцвэрийг олохыг хүсэж байгаа хүн болгож харуулахыг зорьсон.” гэжээ. Шинэ трейлэрт Gabriel илүү цэмцгэр төрхтэйгөөр эргэн ирж байгаа харагдана.

Эх сурвалж: variety

#Emily in Paris цуврал