"Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2022"-г зохион байгуулна


Б.Дариа | YOLO.MN
2022-09-27

13 дахь удаагийн “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2022”-ийг зохион байгуулах гэж байна.

Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг үзэж, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Мөн дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.

  • Японы элчин сайдын яамнаас засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөхөөс гадна ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан ажиллуулна.
  • Японд сургууль төгсөгчдийн "Жугамо" нийгэмлэгээс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх сонирхолтой мэдээллийг өгч, оролцогчдын асуултад хариулна.
  • Монгол-Японы төвөөс улсын болон хувийн их, дээд сургуульд элсэн суралцах талаарх ерөнхий мэдээллийг хүргэж, ганцаарчилсан зөвлөгөө өгнө.

Хаана: Монгол-Японы төвийн байранд

Хэзээ: 2022 оны 10-р сарын 8,9-ний өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

/Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй./

#Мэдээ