"Тэнэг хүний үг хэдий утгагүй, тэнэглэлээр дүүрэн боловч ухаантай хүнийг төөрөлдүүлэхэд хангалттай байдаг": АМЬГҮЙ АЛБАТУУД (DEAD SOULS)


Б.Марал | YOLO.MN
2022-03-07

Микола Васильович Гоголь нь Украины Полтав мужид 1809 оны гурав дугаар сарын 20-нд буюу шинэ тоололоор дөрөв дүгээр сарын 1-нд төрсөн дэлхийн сонгодог зохиолчдын нэг юм. Та бидний зохиолыг нь амтархан уншдаг Михаил Булгаков, Фёдор Достоевский, Рюноскэ Акутагава, Фланнери О’Коннор, Франц Кафка нарын алдартнууд Гоголийн уран бүтээл тэдэнд том нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэсэн байдаг.

Гоголь Амьгүй албатууд,Тарас Бульба зэрэг романууд болон Хамар,Шинель зэрэг өгүүллэгээрээ алдартай. Гоголийн өвөг эцэг болсон Гоголь-Яновский, Василий Афанасьевич нь Украин хүн байсан бөгөөд эцэг Василий нь Украин хэлээр голчлон зохиолоо бичдэг байв.

Гоголийн хүйсийн чиг баримжаа нь ижил хүйстэн байсан гэдэг бөгөөд түүний зарим захидал,зохиолуудад энэ нь илүүтэй мэдэгддэг байсан юм. Тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлаасаа шалтгаалан Гоголь өөрийн хүйсийн чиг баримжаагаа нуудаг байсан гэлцдэг. Хорвардын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Николай Гоголийн хүйсийн төөрөгдөл” хэмээх Simon Karlinsky-гийн бичсэн номонд тулгуурлан Helen Keller “Гоголь үнэхээр ижил хүйстэн байв уу” гэх нийтлэлээ The New York review-д нийтэлсэн бөгөөд түүний зохиолуудын далд сэтгэлзүйг судалж түүндээ үндэслэн олон талыг баримтлан бичсэн байдаг.

АМЬГҮЙ АЛБАТУУД номын тухай товч:

Хүн бүр шаргуу хөдөлмөрлөх нь амжилтад хүрэх зам гэдгийг мэддэг боловч тэд үүнийг бодит амьдралд дагаж мөрддөггүй. Хамгийн бага эсэргүүцэлтэй замаар амжилтад хүрэхийг хичээдэг хүмүүсийн жишээ үргэлж байдаг. Николай Гоголийн “Амьгүй албатууд” романы гол дүрийн баатар Павел Иванович Чичиков амжилтад хүрэх хялбар замаар явахыг хичээсэн боловч түүнд саад бэрхшээл олонтаа тохиолддог.Чичиков бол романд амархан мөнгө олохыг хичээдэг цорын ганц хүн биш юм. Зарц нарыг эзэмшдэг газрын эзэд гэхэд л амьдралынхаа туршид нэг ч өдөр хөдөлмөрлөж үзээгүй. Чичиков эдгээр амьгүй албатуудыг худалдаж авснаар газрын эздэд туслахыг хичээдэг. Гоголь Оросын түүхийн боолчлолын институц  байсан үеийг дүрсэлсэн бөгөөд заримдаа боолын үхлийг анзааралгүй орхидог байв. Тиймээс нас барсан хүмүүсийн зарим нь амьд гэж тооцогдож магадгүй юм. Чичиков эдгээр “Амьгүй албатуудыг” өөрт нь худалдахыг эздээс хүссэн хүний дүрд тоглодог.

Түүнд Амьгүй Албатууд хэрэгтэй байсан тул тэднийг өөрсдийнх нь зарц гэж бүртгүүлж, банкны зээл авах арга зам болгодог. Эхэндээ бүх зүйл төлөвлөсний дагуу байв. Үл хөдлөх хөрөнгийн эздийн нэг Мамилов түүнд боолуудынхаа үхсэн сүнсийг үнэ төлбөргүй өгдөг байлаа.

Дахин хэд хэдэн хамжлагад зочилсныхоо дараа тэрээр хангалттай хэмжээний "Амьгүй албатууд" цуглуулжээ. Тэрээр албатуудын өмчлөлийг шилжүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд хотын удирдлагуудыг ятгаж чаджээ.Түүнийг нэр хүндтэй болсны дараа түүний хачирхалтай заль мэхийн тухай цуу яриа гарч ирэв. Тэрээр баривчлагдахаас зайлсхийж, хотоос яаран гарч, өөр хотод энэ үйлдлээ дахин хийхийг оролдох боловч бүтсэнгүй.
Энэ удаад тэрээр үл хөдлөх хөрөнгийн эзэдтэй найзалж, бүр гэрт нь амьдардаг болов. Түүний схемүүд өмнөх шигээ илчлэгдэж, гэрээслэлийг хуурамчаар үйлдсэн гэх шалтгаанаар шоронд хоригдов. Чичиков нутгийн нэгэн баян Морозовын тусламжтайгаар шоронгоос гарах бөгөөд сүйх тэргэнд орж ирснээр түүх төгсдөг.

ЗОХИОЛООС ОНЦОЛСОН ҮГС:

“Аливаа бэрхшээлийг үл тоомсорлож, эрэл хайгуул хийснээр бүх зүйлийн үндэс, шалтгааныг олж хардаг хүн үргэлж ухаалаг байдаг."

“Түүний оюун ухаанд ганцаардмал амьдрал, байгалийн үзэсгэлэнг үзэх, заримдаа ном уншихаас илүү тааламжтай зүйл байхгүй."

"Би шулуун замаар хаашаа ч хүрэхгүй, тахир замаар явах нь илүү шулуун байсныг би харсан."

"Тэнэг хүний үг хэдий утгагүй, тэнэглэлээр дүүрэн боловч ухаантай хүнийг төөрөлдүүлэхэд хангалттай байдаг."

Эх сурвалж:The New York Review

#Номтой нөхөрлөе