"ЭНЭ БИДНИЙ НИСЭХ ЦАГ" арга хэмжээ боллоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-09-04

Та бид өмнө нь сул дорой, бусдаар тэжээлгэдэг, өд сөдгүй бяцхан бялзуухай адил байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өсөж бойжиж, хөгжиж тэмүүлсээр нас биед гүйцэн анхны нислэгээ хийхэд бэлэн болсон. Тэнгэрт хөөрөхийн тулд олон удаа дэвж, унаж босон, алдаа бүхэн дээрээ суралцсаар өдийг хүрчээ. Гэхдээ бид нисэх болоогүй гэж үү? Тулаанд зөвхөн шонхорууд л нисдэг. Гэтэл бид өөрсдийгөө жигүүртний заяатайг үл мэдэн өөрийгөө тахиа гэж итгэх бүргэд адил чимээгүй урсгалаараа амьдарсаар л...

Одоо л бидний нисэх цаг! 2017 оны есдүгээр сарын 1-ний өдөр NDU ТББ-аас "Энэ бидний нисэх цаг" арга хэмжээг зохион байгууллаа. Хичээлийн шинэ жилийн өдөр хичээлээ тараад дүрэмт хувцастайгаа шуудхан уг арга хэмжээг зорин очих хүүхэд залуусыг харахад сайхан байлаа. 

"Энэ бидний нисэх цаг" арга хэмжээний илтгэгчид

 

Хосхүүгийн Идэр
Тэрбээр TEDxUEIS ба "International Festival Of Language and Culture" фестивалийн зохион байгуулагчаар ажиллаж, түүгээр ч зогсохгүй "World Scholar Cup"-ийг хамгийн анх Монголд оруулж ирж байсан ба "Монгол дархлаа" төслийг санаачилж амжилттай зохион байгуулсан арвин туршлагатай, монголын чадварлаг залуу үеүдийн нэгэн төлөөлөл юм.

Залуу үеийнхээ төлөөлөл, үе тэнгийнхнийхээ манлайлал нь болсон санаачлагатай, идэвхитэй Х.Идэр маань хэрхэн зөв хүн болох талаар илтгэл хэлэлцүүллээ.


Нацагдоржийн Баасандорж 
Уг арга хэмжээний нэгэн хүндтэй зочин бол яах аргагүй Нацагдоржийн Баасандорж гуай байлаа. Тэрээр сурах бичиг, эртний уран зохиолын ном зардаг гэдгээрээ та бидний хэзээний танил билээ.

Н.Баасандорж ах 1997 оноос эхлэн Төв шуудангийн өмнө ном зарж эхэлсэн. Одоогоос 22 жилийн өмнөөс энэ төрлийн худалдаа эрхлэхээр шийджээ. Тэрээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг зөвхөн ном зарж өнгөрүүлж байгаа бөгөөд энэ ариун цагаан, шударга хөдөлмөрийнхөө үр шимээр амьдардаг. Энэ ухаалаг хүндтэй илтгэгч маань залуустаа Монголоо гэх сэтгэлийн талаар илтгэл хэлэлцүүлж эх орноо хайрлаарай гэж уриаллаа.


Наранбаатарын Ууганбаяр
- LETU олон улсын америк сургуулийн оюутан бөгөөд тус сургуулийн англи хэл дээрх илтгэх урлаг, мэтгэлцээний Life coach клубын тэргүүн
- ЕБС-н Ертөнц бүрэн дунд ахлах сургуулийн 7-12р ангийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний сургагч багш, дасгалжуулагч
- Монгол дархлаа төслийн уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд 3р байр
Тэрээр арга хэмжээн дээр хүрэлцэн ирж "Сөрөг хүчнийг удирдахуйн урлаг" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 


Ариунжаргалын Аминцог 
- Монгол улсын шилдэг 1000 сурагчийн нэг
- Сүхбаатар дүүргийн мэтгэлцээний аварга 
- We Can Do. ТББ үүсгэн байгуулагч ба We Can Study Abroad, We Can Study in the USA төслүүдийг амжилттай зохион байгуулж одоо We Can Get Scholarship төсөл дээр ажиллаж байгаа. Мөн Монгол дархлаа, Maroon 5 CoverNight гэх мэт төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Боловсрол болон Dream Box телевизүүдэд хөтлөгчөөр хоёр жилийн турш ажиллаж байгаа. Монголд анх удаа Сурагч Багш хөтөлбөрийг оруулж ирэн Complex сургалтын төвийг үүсгэн байгуулсан ба одоо тус төвийн захирлаар ажилладаг.

Тэрбээр уг арга хэмжээн дээр өөрийн туршлагаас хуваалцан ямар ч хүнд хэцүү цаг мөчийг даван дүүлэн нисэж болдог гэдгийг ойлгуулахыг зорилоо.


Батсүхийн Намуун
Тэрбээр YOLOmn сайтын өсвөрийн сэтгүүлчээр ажилладаг бөгөөд International Children's Games 2017, Hope&Possibility Ulaanbaatar Marathon 2017 гэх мэт арга хэмжээнүүд дээр сурвалжлагч, нийтлэгчээр ажиллаж байсан. Түүнчлэн "DAWA 2017" нэрэмжит үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафон, Монголын Залуучуудын Эвслээс зохион байгуулсан "Иргэний нийгмийн 3-р чуулган"-ы арын албанд ажиллаж байсан нийгмийн идэвхтэй нэгэн юм. Түүнээс гадна YNF - Mongolian Youth Organization ТББ-ын гишүүн бөгөөд Urban Storm-Rooftop Vol.2 арга хэмжээний маркетинг дээр ажиллаж байсан. Мөрөөдөгч хуудсын админаар ажилладаг тэрбээр уг арга хэмжээнд "Мөрөөдөгчөөс мөрөөдөл рүү хүрэх зам" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Эрдэнэбаярын Эрдэнэсайхан 
- TEDxBagatoiruu 2015, 2016 зохион байгуулагч
- TEDxUlaanbaatar 2017 зохион байгуулалтын баг,
- ESMUN 2017 зохион байгуулалтын баг
- OMUN 2017 хэмээх загвар НҮБ-ын хурлыг ахлан Creative Director-аар ажилласан
- "Монгол Дархлаа" төслийн санаачлагч
-UNPLUG by Unread, хэмээх техник зөвөлгөөний хурлын толгой зохион байгуулагч
-Art88 амралтын газрын графикч
-Silkroad 2017 хэмээх арга хэмжээний үндсэн графикчаар ажиллаж байсан
-Ulaanbaatar Passport байгуулагад хоёр сар ажиллаж байсан. Тэрээр арга хэмжээн дээр хүрэлцэн ирж "Анимэшингоос амьдралдаа юу сурч авсан, анимэшин амьдралтай ямар холбоотой вэ?" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Мөнхбатын Өүлэн
Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын ангийн 2-р түвшний оюутан. МУИС 2-ын урд байрлах Canyon center-ийн компьютер үйлчилгээний газар ажилладаг бөгөөд сайн үйлсийн аянуудад гар бие идэвхтэй оролцдог. IQ улсын топ үнэлгээтэй, хүний эрхийн идэвхтэн болох зорилготой энэхүү ухаалаг охин уг арга хэмжээн дээр "Мэдлэгийг олох гэж чармайх бус амьдралын шаардлагаар үүсэх бидний хариуцлага ба түүнээс үүдэх хүсэл тэмүүлэл" гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Хувь хүний хөгжлийн "Франклин клуб"-ын сургагч багш Н.Булгантамир
- "Сэтгэлийн хүч" цуврал лекцийн лектор
- 2015 оны "Хүний эрх-Эерэг өөрчлөлт" парламентийн мэтгэлцээний тэмцээний улсын аварга
- 2016 оны "Оюуны давалгаа" уран илтгэлийн тэмцээний улсын аварга
- 2017 оны Авилгатай тэмцэх газраас зохион байгуулсан Нийслэлийн аварга шалгаруулах парламентийн мэтгэлцээний дэд байрын шагналт мундаг залуу маань "Илтгэл мэтгэлцээн болоод энэ нь амьдралд ямар хэрэгтэй" талаар илтгэл хэлэлцүүллээ.
Олон олон чадварлаг залуус, ухаалаг буурлынхаа үзэл бодол амьдралын туршлагаас сонирхсон залуусын сэтгэгдлийг сонсвол:


Үйл ажиллагааг сонирхохоор ирсэн Э.Дөлгөөн:
Зохион байгуулалт маш сайн байсан бөгөөд Тусгаар тогтнолын ордонд хийсэн нь бусад арга хэмжээнээс давуу талтай болж чадлаа. Жишээлбэл зүгээр нэг кафед сандал өрөөд хийж болно. Гэхдээ энэ удаагийн арга хэмжээ тусгай лекцийн танхимд болж байгаа нь их таалагдлаа. Миний үеийн хүүхдүүд үнэхээр мундаг илтгэдэг чадварлаг юм аа. Би үнэхээр их гайхлаа. Анх удаа үеийн хүүхдүүд маань миний өмнө лекц тавихад их сонин сонирхолтой санагдлаа. 


Үйл ажиллагааг сонирхохоор ирсэн Б.Уянга:
Өсвөр үеийн залуучуудад маш том нисэх жигүүр хайрласан арга хэмжээ боллоо. Илтгэлүүд үнэхээр их таалагдсан. Тэр дундаас Н.Булгантамирын илтгэл өглөөний хүнд нойрыг минь даран байж сэрээх шалтгаан болсон. Ирээдүйнхээ төлөө хийх зүйлсэд минь маш их хүч өгч, далавч ургуулсан үнэхээр гайхалтай арга хэмжээ болсон. Цаашдаа ийм арга хэмжээг их олон хүнд хүртээх үүднээс илүү нээлттэй өргөн хийхийг хүсэж байна.


Илтгэгч Н.Булгантамир "Франклин" клубынхээ сурагчдын илтгэлийн эмхтгэл номоо арга хэмжээнд хүрэлцэн ирсэн оролцогчдод бэлэг болгон гардууллаа.





#TimeToFly #Measures #Teenagers