Чи хэр Психопат вэ: Психопатик зан чанарын 8 шинж


Б.Дариа | YOLO.MN
2022-08-11

Сүүлийн үед психопат хүн гэж ямар хүн болох талаар кино, богино бичлэг, интернэтээр дамжуулан хүн бүр өөр өөрийн гэсэн ойлголттой болсоор байна. Тэдгээрт психопатуудыг ихэвчлэн галзуу, харгис, өрөвдөх сэтгэлгүй зэргээр дүрсэлдэг бол үнэн хэрэгтээ жижигхэн зүйл дээр ч психопат зан ажиглагдаж болно гэж сэтгэл зүйчид үздэг байна. 

Нийгмийн эсрэг зан чанарын эмгэг гэж сонсож байсан уу? Тийм хүмүүсийг социопат гэж нэрлэдэг ба сэтгэл судлаачид психопат зан чанар ийм төрлийн эмгэг болохгүй гэдгийг хэлжээ.

Колумбийн их сургуулийн профессор, сэтгэл судлаач Роберт Харе психопат зан чанарын тестийг боловсруулж, социопат хүнийхтэй харьцуулан психопат хүн ямар байдгийг илэрхийлэх маш энгийн 8 шинж чанарыг нэрлэжээ. Гэхдээ эдгээр шинж чиний зан чанартай яг тохирч байлаа ч мэргэжлийн сэтгэл судлаачаас зөвлөгөө авах нь илүү дээр юм шүү. 

1. Түргэн залхдаг.

Психопатууд амархан уйдаж, үргэлж дараагийн сэтгэл татах зүйлийг хайж байдаг гэнэ. Тэд амьдралынхаа бүх л хэсгээс ямар нэгэн мэдрэмжийг эрэлхийлдэг ба Доктор Роберт Шугийн хэлснээр, "Психопат хүний мэдрэлийн систем утастай байдаг тул тэд сэрэл мэдрэмжээ хэвийн хэмжээнд байлгахын тулд сэтгэл хөдөлгөм зүйлсийг үргэлжлүүлэн хийх эрмэлзэлтэй байдаг" гэсэн байна. 

2. Өнгөц сэтгэл татам байдал. 

Таны психопат гэж сэжиглэж буй хүнээс анзаарч харах ёстой анхны алхам бол сэтгэл татам байдал юм. Тэд энэхүү сэтгэл татам байдлаараа өнгөлөн далдлалт хийдэг ба үүгээрээ бусдыг өөртөө татдаг. 

3. Бусдын давуу талыг ашигладаг.

Психопатууд хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бусдын давуу талыг ашиглахдаа гаргууд. Тийм ч учраас ихэнх нь бизнес, улс төрд орох нь бий.

4. Тэд өрөвдөх сэтгэлээ удирдаж чаддаг.

Удаан хугацааны турш сэтгэл судлаачид нарциссистууд буюу “Би” төвт эмгэгтэй хүмүүсийг өрөвдөх сэтгэлгүй гэж үздэг байв. Гэсэн хэдий ч 2013 онд судлаачид тэднийг тархиныхаа өрөвдөх хэсгийг асааж, унтрааж чаддаг болохыг олж мэдсэн.

5. Дүрэм, хууль, хэм хэмжээг дагаж мөрдөхөөс татгалзах.

Психопатууд өөрсдийгөө хуулиас дээгүүрт тавьдаг. Тэд дүрэм журмыг зөрчих эсвэл эргэн тойрныхоо хүмүүст хор хөнөөл учруулахдаа гэмшдэггүй.

6. Импульсив байдал.

Психопат нь мэдрэлийн системд нөлөөлдөг гэж үздэг. Тийм ч учраас тэд зарим үед сэтгэл хөөрөлд автахдаа биеэ удирдаж чадахгүй байх нь бий.

7. Бага насны ааш араншин.

Бага насанд ч сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг илэрдэг. Судалгаанаас үзэхэд эрт үеийн психопатийн ердийн шинж тэмдгүүд нь садист зан үйл, хэт идэвхтэй байдал, зан үйлийн эмгэг зэрэг болно. Үнэн хэрэгтээ хүүхдийг психопат гэж оношлохын тулд хүүхэд бага насныхаа зан үйлийн эмгэгийн шалгуурыг давсан байх ёстой.

8. Гэмт хэрэгт өртөмтгий.

Психопатууд дүрэм зөрчихдөө ямар ч асуудал олж хардаггүй. Тэд хүссэн зүйлээ авахын тулд банк дээрэмдэх, хулгай хийх, хамтрагчаа хуурах, худал хэлэх, бүр алж ч чадна. Гэхдээ бүх психопатууд гэмт хэрэгтэн биш, зарим нь жижиг хэдий ч муухай зүйлс хийх хандлагатай байдаг. 
Хэрэв та ийм зан араншинтай нэгнийг мэдэх бол болгоомжтой байхыг зөвлөж байна. Гэсэн хэдий ч түүнд энэ чанар байгалиас л заяасан тул ойлгож, хүндэлж байгаарай.

Эх сурвалж: awarenessact

#Сэтгэл зүй