Сайн зохиол гайхалтай кино болох нь: Бахархал ба Бардамнал


Б.Марал | YOLO.MN
2022-05-11

YOLO.mn энэ удаа 19 дүгээр зууны эхэн үеийн Английн язгууртнуудын дунд өрнөх Elizabeth Bennet болон хур баян ноён Darcy хоёрын багахан ээдрээтэй хэрнээ сэтгэл хөдөлгөм хайрын түүх болоод тухайн үеийн нийгмийн байдлыг урнаар харуулж чадсан зохиол болох “Бахархал ба бардамнал” романыг онцолж байна.

Зохиолчийн тухай

Jane Austen 1775 оны арванхоёрдугаар сарын 16-нд Хэмпширийн Стивентон хотод төрсөн.1783 онд эгч Cassandra-тай хамт Оксфорд-д сурахаар явсан боловч тэр жилийн намар хижиг өвчин тусаж үхлийн эрмэгт тулж байжээ. Austen тэр үеэс 1785 онд эгчийнхээ хамт Ридингийн Эббигийн охидын сургуульд суралцах хүртлээ гэртээ боловсрол эзэмшсэн байна. Зохиолчийн зан чанар, гадаад төрх байдлын тухай тэмдэглэн үлдсэн эх сурвалж байдаггүй ба зөвхөн хамаатан садных нь хэн нэг зурсан хөрөг л хадгалагдан үлджээ.

Түүнийг нас барснаас хойш 52 жилийн дараа буюу 1869 онд түүний зээ хүү "Jane Austen-ий дурсамж" номоо хэвлүүлсэн нь түүний зохиолчийн карьер, бүхий л амьдралын тухай сонирхолтой хувилбарыг хүсэн хүлээсэн үзэгчдэд хүртээл болсон юм.

Номын тухай товч өгүүлэхүй

Charles Bingley хэмээх чинээлэг залуу тайж Нидерфилд Паркийн байшинг түрээсэлсэн тухай мэдээ ойролцоох Лонгбурн тосгонд, ялангуяа Bennett-ийн гэр бүлд ихээхэн шуугиан тарина. Ядуу боловч нэр хүндтэй Bennett-ийн гэр бүлд баян, нууцлаг ноён Darcy  суурьшжээ. Залуу язгууртан хатагтай Bennett-ийн таван охины нэгд хайр сэтгэлтэй болжээ. Гэвч эрхэмсэг гоо үзэсгэлэн Elizabeth Bennet түүнээс татгалзжээ. Учир нь залуу язгууртан түүнд хэтэрхий бардам, хямсгар санагддаг. 

Elizabeth өөрийн хурц ухаан, бие даасан, шийдэмгий зан чанараараа ойр хавийн бусад олон бүсгүйчүүдээс эрс ялгардагийн адил Darcy ч хүмүүжил, биеэ авч явах байдал, даруу бардам зангаараа олон офицеруудын дунд нэр хүндтэй. Бусдад тэдний байр суурийн ялгаа хэтэрхий өөр санагдаж, эргэн тойрныхны хорлонтой хов живнээс салдаггүй ба энэ нь тэдний харилцаанд саад тотгор болно. Гэсэн ч Elizabeth, ноён Darcy хоёр аажим аажмаар бардамнал, өрөөсгөл үзлийг даван туулж, бие биенээ илүү сайн мэддэг болох ба ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадах жинхэнэ хайр тэднийг нэгтгэх болно.

Уг номонд зарим дүрүүдээр Фенминист үзэл тод илэрнэ. Мөн энэхүү номоос өөрийн үзэл бодолд хэрхэн итгэлтэй зогсох тухай болон тэр үзэл баримтлал, сонголт бүрийг дагаж хариуцлага ирдэг тухай өгүүлдэг.

Номоос онцлох эшлэл

“Би өөрийн гэсэн байшинтай болсон үедээ номын сангүй байвал маш их харамсах болно”

“Ууртай хүмүүс ухаалаг шийдвэр гаргаж чаддаггүй”

“Хоосон бодол, бардам зан өөр хоёр үг боловч ихэнхдээ ижил утгатай ашигладаг. Хүн хий дэмий бардам байж болно. Бардам зан нь бидний өөрсдийн үзэл бодолтой, харин дэмий хоосон, хөнгөн бодол нь бусад хүмүүс бидний талаар юу гэж бодохыг хүсдэгтэй холбоотой.”
“Намайг айлгах оролдлого бүрд миний эр зориг нэмэгддэг”

Зохиол кино болохуй

2005 онд Pride and Prejudice хэмээх нэрээр найруулагч Joe Wright найруулан үзэгчдийн хүртээл болгосон.

Дүрүүдэд Keira Knightley, Matthew Macfadyen, Brenda Blethyn, Donald Sutherland, Tom Hollander нар тогложээ.

“Бахархал ба Бардамнал" кино гарснаасаа хойш кино шүүмжлэгчдээс маш сайн үнэлгээ авч, 78 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд дөрвөн номинацид нэр дэвшсэн юм. Ингээд уг киногоор 20 настай Knightley гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн нь тухайн үеийн хамгийн залуу шилдэг эмэгтэй дүрийн гурав дахь нэр дэвшигч болсон байна.

#Кино урлаг