Энгийн ангиллыг бизнес зэрэглэл шиг тухтай болгодог 5 аяллын заль


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Туршлагатай аялагчид нислэгийг аль болох тав тухтай болгох аргуудаасаа хуваалцжээ. Хэрэв танд нисэх нь ядаргаатай санагддаг бол дараах зөвлөгөөнүүд тус болох болно.

1. Гарын болон хөлийн хэсгээ битүүлж хувцасла
Онгоцны доторх агаарын температур ихэвчлэн хүйтэн байдаг тул онгорхой хувцас өмсөх нь даарч, ханиад хүрэхэд хүргэдэг. Онгоцны хөнжлийг хангалттай сайн ариутгадаггүй. Тиймээс урт ханцуйтай, дулаан хувцас өмсөөрэй. Оймс бас ойрхон авч яваарай.

2. Өөрт тохирсон суудлыг сонго
Онгоцонд ерөнхийдөө 3 төрлийн суудал байдаг: цонхны хажуу, голын болон коридорын (гарцын) хажуу суудал.

Голын суудал хамгийн тухгүй тул, зөвхөн энэ суудал үлдэхээс зайлсхийхийн тулд тийзээ аль болох эрт захиалаарай.

Коридорын суудал нь та ойр ойрхон ариун цэврийн өрөө орох шаардлагатай бол тохиромжтой.

Харин хэрвээ та бусадтай мөргөлдөхгүй тайван суухыг хүсвэл цонхны хажуу суудал сонгох нь дээр.

Мөн онгоц гурван бүсэд хуваагддаг: урд, дунд болон арын хэсэг.

Арын хэсэг нь ариун цэврийн өрөөнд хурдан очиход тохиромжтой ч, тухайн хэсгээр байнга хүн явах ба агаарын чичирхийлэл  илүү мэдрэгддэг.

Дунд хэсэгт хөдөлгүүрийн дуу их сонсогддог.

Урд хэсэг хамгийн нам гүм, тухтай. Мөн онгоц газардсаны дараа хамгийн түрүүнд буух боломжтой.

Өндөр хүмүүст ослын гарцын ойролцоох суудал авахыг хүсвэл бүртгүүлэх үеэр хэлэх хэрэгтэй — хөлөө тэнийлгэх илүү зайтай байдаг.

Хосоор аялж байгаа бол цонхны болон коридорын суудлыг сонго — дунд суудал хоосон үлдэх магадлалтай.

3. Онгоцонд кофе уухгүй байх
Урт нислэгийн үеэр сайн амарч, унтаж авах хэрэгтэй. Харин кофе таныг унтахад саад болдог. Үүнээс гадна, онгоцонд халуун ундаа (кофе, цай) бэлдэхдээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийдэг — кофе чанах сав, данхыг ховорхон угаадаг.

Иймээс кофе уухын оронд ус эсвэл жимсний шүүс уухыг зөвлөж байна. Эдгээр нь хэт их сэргээхгүй, мөн онгоцны хуурай агаарт бие, арьсыг тань чийгшүүлнэ.

4. Нисэхээс өмнө хоол ид
Аялах бэлтгэл, цагт амжих гээд стресс нэмэгдэх үед таны хоолны дуршил нэмэгддэг. Гэтэл онгоцонд өгөх хоол бага хэмжээтэй, нисэх буудалд хоол өндөр үнэтэй. Иймд гэртээ эсвэл замдаа кафед тухтай хооллоод гарах нь зүйтэй.

Мөн нисэхээс өмнө витаминтай ус уух хэрэгтэй. Нислэгийн үед бие тань даралтын өөрчлөлт, чийг дутагдлаас болж ихээхэн стрессд ордог. Ус ууснаар энэ алдагдлыг нөхнө.

5. Бэлдэх зүйлс

Унтах орчин онгоцонд хязгаарлагдмал байдаг. Гэхдээ та хэрэгтэй зүйлсийг авч явснаар илүү тав тухтай амарч чадна.

  • Хүзүүний дэр — толгойгоо барьж унтахад тусална, хүзүүний өвдөлтөөс сэргийлнэ.

  • Нүдний баг (eye mask) — гэрэлд мэдрэмтгий бол нойрыг тань хамгаална.

  • Чихний бөглөөс (ear plugs) эсвэл чимээ дарагч чихэвч — онгоцны дуу чимээнээс зайлсхийж, тайван унтахад тустай.

Дуу хөгжим эсвэл подкаст бэлд
Нислэгийн үед утасны дата ажиллахгүй болохоор, та урьдчилан Spotify, YouTube Music, эсвэл Podcast апп-уудаас дуртай дуунуудаа, подкастуудаа татаж хадгалаарай.

Тоног төхөөрөмжөө цэнэглэсэн байх хэрэгтэй
Нислэгийн үеэр ихэнх онгоцонд цэнэглэх порт байхгүй эсвэл ажиллахгүй байж болно.
Иймд дараах зүйлсийг анхаар:

  • Повер банк (зөөврийн цэнэглэгч) авч явах
  • Утас, чихэвч, таблет зэрэг төхөөрөмжөө нисэхийн өмнө бүрэн цэнэглэх
  • USB кабелиа гараар авч явах — ихэнх онгоц USB цэнэглэлтийн порттой

#аялал