Thor: Love and Thunder”-ийн trailer дээр гарсан бидний анзаараагүй зүйлс


Г.Нандин | YOLO.MN
2022-04-21

Шинэ Thor киноны trailer хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 18-нд цацагдаж олны анхаарлыг татаад байгаа билээ. Marvel trailer-тээ нууц, жижиг детайл хэсгүүдийг багтаах дуртай ба заримдаа үзэгчид эдгээрийг төдийлөн анзаарахгүй байх нь бий.

Тиймээс Yolo.mn-ий зүгээс trailer-т гарсан зарим сонирхолтой детайлуудаас сонирхуулъя.

80-аад оны кинонуудаас сэдэвлэсэн

Trailer-т бэлтгэл хийж буй хэсэг нь 80-90-ээд оны томоохон кинонуудынхтай төстэй харагдаж байгаа биз? Тиймээс кино бүхэлдээ 80-90-ээд оныг дурссан хийцтэй байна гэсэн таамаглал үүсээд байгаа юм.

Дээрх зурган дээр үзүүлсэн хэсэг нь 1976 онд гарч байсан Rocky киноны бэлтгэл хийж байгаа хэсэгтэй маш төстэй байх ба 1994 оны Forrest Gump кинотой ерөнхий хийцийн хувьд ижил болсон байх гэж олон улсын фенүүд таамаглаж буй аж. 

Комик дээрх хувцас

Trailer-т Thor гүйж байгаа хэсэгт комик дээрх хувцастайгаа байгаагаар харагдана.

Классик Avengers лого

Гинжээр бэлтгэл хийх үед малгай дээр нь Avengers-ийн комик дээрх классик логог байгааг харж болно. 

Мөн дээр нь байгаа “Strongest” гэж бичсэн нь Thor:Ragnarok дээр Thor өөрийгөө Hulk-аас хүчтэй гэж байсан ба киноны туршид давтагдсан хэн нь хамгийн хүчирхэг Avenger болох талаар маргалдаж буйг сануулж байгаа юм.

Stormbreaker-ийг газарт булна

Stormbreaker-ийг газарт булж буй хэсэг нь Avengers: Endgame дээр Groot өөрийн гараа тастаж Stormbreaker-ийн бариулыг хийснийг дурдаж байгаа болно.

Interdites

Guardians гардаг хэсэг дээр ард нь цэнхэр өнгөтэй харь гарагийн хүмүүс байгаа ба эдгээр хүмүүс Marvel Extended Universe комик дээр болон Agents of Shield-ийн нэг анги дээр гардаг.

Gamora байхгүй

Avengers: Endgame-ийн төгсгөлд Starlord Gamora-г хайж эхлэх гэж буйгаар гарах ба уг шинэ trailer дээр Guardians-ийн дунд Gamora байдаггүй.

Ravager Thor

Thor сансрын дээрэмчдийн (Ravagers) өмсгөлтэй маш төстэй улаан өнгийн ханцуйгүй цамцтайгаар дүрслэгдэж байна. Ханцуйгүй цамц нь энэ дундаас Yondu, Peter Quill нарын өмсдөг хувцастай хамгийн төстэй.

Мөн саяхан “Ravager Thor” нэртэй action figure худалдаанд гарсан учраас Thor баатрын амьдралыг орхиж Ravager болсон байх гэдэг шум байгаа. Гэхдээ trailer дээр Thor цааш харан бусдыгаа (Guardians-ийг) орхиж явж буй хэсэг бий тул тодорхой хугацаанд Ravagers-ийн нэг хэсэг болно гэж таамаглаж болох юм. Гэхдээ киноны төгсгөлд өөр өөрийн замаа хөөж ч юм билүү.

Tanngrisnir, Tanngnjostr

New Asgard-аас хоёр ямаа хөтөлсөн сүх тэрэг явж байгаагаар гарна. Эдгээр нь Thor-ийн гарал үүсэл болох Норвегийн домогт Tanngrisnir, Tanngnjostr нэртэй сүх тэрэг чирдэг ямаа юм. Энэ хоёр анх 1976 онд Marvel комик дээр гарч байсан ба Toothgrinder, Toothgnasher гэж нэрийг нь өөрчилж байсан.

Valkyrie, Korg

Завин дээрValkyrie, Korg хоёр байгааг харж болно.

Bifrost

Stormbreaker Bifrost-ийг гаргаж байгаагаар дүрслэх ба анх Avengers: Infinity war дээр батлагдсан байдаг. Thor ертөнцийн хаашаа ч өндөр хурдтай шилжиж чадна гэсэн үг.

Мангас

Korg, Thor хоёр унасан мангас руу гарж зогсож байгаагаар гардаг. Энэ нь Thor: God of Thunder комик дээр болсон үйл явдлыг дуурайж хийсэн дүрслэл юм.

Zeus

Zeus-ийн дүрд тоглох жүжигчин товлогдсон бөгөөд ар талаас нь хальт харна.

Roxxon

Roxxon гэх Marvel ертөнцийн олон хэрэг, дүртэй холбогддог томоохон эрчим хүчний корпорацийг кинонд харуулсан хэд хэдэн тохиолдол бий. Iron Man, Iron Man 2, Iron Man 3 кинонууд дээр Roxxon лого бүхий барилга, шатахуун түгээгүүр гарч, Agents of Shield цуврал дээр нэр нь дурдагддаг.

Харин бидний ярьж буй кинонд Roxxon компанийг албан ёсоор танилцуулж магадгүй гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүсээд байгаа ба trailer дээр гарсан хурлын хэсэг нь Roxxon-ны хурлын танхим байж болзошгүй.

The Mighty Thor

Jane Thor-ийн хувцастай байгаагаар гардаг. Комик дээр Jane хорт хавдартай болсны дараагаар удалгүй Thor Mljonlnir-ийг өргөж чадахаа больдог. Тэгээд Mljonlnir-ийг Jane өргөж чадсанаар Thor-ын хүчийг авч хорт хавдар нь ч эдгэрдэг.

Шинээр гарч буй Jane-ийн action figure нь мөн “The Mighty Thor” нэртэй.

Гэхдээ үйл явдал хэрхэн өрнөхийг, санаанд оромгүй хэр их зүйлс гарч ирэхийг баттай хэлж чадашгүй. Кино гарахад нэг их хугацаа үлдээгүй тул тэсэн ядан хүлээж байгаарай. 

Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=c73h1u1Zjvo

 

#Кино урлаг