
Meta компанийн Threads платформ гарч ирснээсээ хойш бараг гурван жилийн дараа сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо 500 саяд хүрснээ зарлалаа. Үүнтэй зэрэгцэн тус компани хэрэглэгчдэд зориулсан хэд хэдэн шинэ функц танилцуулсан байна.
Нүүр хуудсаа өөрийн хүссэнээр тохируулах
Шинээр гарч буй "Your Algo" функц нь өнгөрсөн хоёрдугаар сард нэвтрүүлсэн "Dear Algo" хэрэгсэл дээр суурилжээ. Өмнө нь хэрэглэгчид нүүр хуудсан дээрээ ямар контент илүү эсвэл дутуу харахыг хүсэж байгаагаа "Dear Algo, надад подкастын тухай пост илүү харуул." гэх мэтээр нийтэд нээлттэй постлон алгоритмдоо хэлдэг байсан юм. Харин шинээр нэвтэрч буй "Your Algo" функцийн тусламжтайгаар хэрэглэгчид заавал нийтэд ил пост бичих шаардлагагүйгээр өөрийн үзэх контентыг хувийн тохиргоогоор нууцлалтайгаар удирдах боломжтой болж байна.

Хэрэглэгчид тодорхой сэдвүүдийг илүү эсвэл дутуу үзэх хүсэлтээ илгээхдээ тухайн тохиргоог 1, 3 эсвэл 7 хоногийн хугацаатайгаар сонгох бөгөөд энэхүү хүсэлтийг зөвхөн тухайн хэрэглэгч өөрөө л харах юм. Одоогоор "Your Algo" функц нь АНУ, Канад, Их Британи, Австрали, Шинэ Зеланд улсуудад шинэчлэгдэн орж байна.
Энэ функц нь "Threads" платформын өрсөлдөгч "X" болон бусад платформуудаас давуу талтай болж байна. Учир нь ийм төрлийн функц бусад ижил төстэй апп-удад хараахан байхгүй юм.

Community үүсгэх боломж
"Communities" цэсээ туршилтын хувилбараас гарган хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу шинэ боломжуудыг нэмжээ. Өнгөрсөн жил "X" платформтой өрсөлдөх зорилгоор гаргаж байсан энэхүү функц нь хэрэглэгчдэд сагсан бөмбөг, төрөл бүрийн шоу, K-pop, ном зэрэг өөрсдийн сонирхсон сэдвээрээ нэгдэн, илүү гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэх орон зайг шинэчлэн гаргаж байна.
Одоо хэрэглэгчид шинээр нээгдсэн "Discovery Hub"-аар дамжуулан сонирхсон бүлгүүдээ илүү хялбар олох боломжтой боллоо. Түүнчлэн, бүлгүүдийг хооронд нь ялгаж танихад хялбар болгох үүднээс өөрийн гэсэн өвөрмөц дүрс тэмдэгтэй болгосон байна.
"Threads"-ийн захирал Коннор Хэйс "TechCrunch" хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Discovery Hub нь бүлгүүдийг илүү олон хүнд хүргэх бидний нэг оролдлого юм. Хүмүүс тус аппыг тодорхой зорилгоор ашиглаж, өөрийн сонирхлын хүрээний хүмүүсээ хурдан олох үед аппыг ашиглах сэтгэгдэл нь хамаагүй дээрддэг болохыг бид анзаарсан. Өнгөрсөн жил энэ функцийг нэвтрүүлснээс хойш тулгарч байсан нэг бэрхшээл бол хэрэглэгчид өөрт хэрэгцээтэй бүлгээ шууд хайж олоход хэцүү байсан явдал юм. Тиймээс Discovery Hub бол маш том ахиц дэвшил” хэмээн онцолжээ.

Live Chats цэс
Мөн "Live Chats" цэсээ илүү олон бүлгүүдэд нээлттэй болгож, үүний зэрэгцээ чатыг хамтран хөтлөх болон онцлох агшнуудыг өөрийн нүүр хуудсандаа эш татан оруулах боломжийг өргөтгөж байгаагаа зарлав. "Live Chats" нь одоогоор Хөлбөмбөгийн ДАШТ зэрэг соёлын томоохон үйл явдлуудын үеэр хэрэглэгчдэд бодит цаг хугацаанд харилцах боломжийг олгож байнө. Ирэх долоодугаар сар гэхэд бүх бүлгүүд шууд чат эхлүүлэх боломжтой болох гэнэ.
"Live Chats"-ийн энэхүү шинэчлэл нь "Threads"-ийг шуурхай мэдээ, агшнуудыг тухай бүрт нь хэрэглэгчдэд хүргэхэд том алхам болж байгаа юм. Шуурхай мэдээ, үйл явдлуудын хувьд "X" платформ нь эртнээс олон улсын том мэдээллийн талбар шиг үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин "Threads" анх нээгдэхдээ хайлтын систем сул, хаштаггүй, цаг хугацааны дарааллаар харуулдаг feed байхгүй зэрэг "X"-ийн үндсэн функцууд дутуу байснаас үүдэн шуурхай байдлаараа хоцорч байсан юм. Гэвч цаг хугацааны явцад эдгээр функцийг ар араас нь нэмсээр байгаа бөгөөд одоо бүр өрсөлдөгчдөдөө байхгүй шинэ боломжуудыг нэвтрүүлснээр " илүү хүчтэй өрсөлдөхийг зорьж байна.
-161623-215519963.jpeg)
Сүүлийн үеийн хэрэглэгчлдийн өсөлт
Сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо шинэ түвшинд хүрсэн нь "Threads" платформ сүүлийн 10 сарын хугацаанд 100 сая хэрэглэгч шинээр татаж чадсаныг харуулж байна. Компани 2025 оны 8-р сард 400 сая идэвхтэй хэрэглэгчтэй байгаагаа мэдээлж байсан билээ.
"Threads"-ийн энэхүү өсөлт нь сүүлийн нэг жилийн хугацаанд хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан шууд зурвас (DM), нууцлагдмал постууд (ghost posts), компьютероос зурвас илгээх зэрэг олон шинэ боломжуудыг тасралтгүй нэвтрүүлсний үр дүн юм.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!