Ariana Grande BTS-ийн рекордыг эвдлээ


Э.Цовоо | YOLO.MN
2018-12-03

Үзэсгэлэнт дуучин, жүжигчин бүсгүй Ariana Grande 12-р сарын 1-нд өөрийн шинэхэн дуу “Thank U,Next” хэмээх дууныхаа клипийг цацаж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан билээ. Түүний дуу цацагдсан дариудаа буюу дөрвөн цагийн дотор 10 сая үзэгчтэй болсноороо BTS хамтлагийн “IDOL” дууны рекордыг эвдэж чадсан юм. Түүгээр ч зогсохгүй 33 минутын дотор 1 сая “Like” авч чадсан дуучин хэмээх рекордыг тогтоож чадлаа.

Тэрээр “Thank U,Next” хэмээх дуугаа өөрийн хуучин найз залуучууддаа зориулсан бөгөөд тэднийг ямар гайхалтай хүмүүс байсан, мөн өөрт нь хэчнээн их зүйл ухааруулж чадсан зэргийг дууныхаа үгэнд өгүүлжээ. Мөн түүний дууны онцлог нь “Mean Girls”, “13 Going on 30”, “Wild Child” зэрэг охидын дуртай киноны зураглалыг багтаажээ.  Ингээд түүний шинэхэн дуутай хамтдаа танилцацгаая.

#PopStar