"IGX Энтертайнмент" шинэ уран бүтээлчдийг гадаад улсад бэлтгэнэ


Цэцээ | YOLO.MN
2019-09-05

Энтертайнмент медиа салбарын энтрепренер О.Билгүүн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Нацагдорж \Naki\  “IGX” энтертайнментийг нээжээ.

Монголын урлагийн салбарт цоо шинэ өнгө төрх үгүйлэгдэж буйг бүгд мэддэг. Дэлхий нийтийг сонсож буй чанартай, мэдрэмжтэй сонсогч үзэгчдийн таашаалд нийцүүлэх уран бүтээл гаргах хэцүү болсон. Сонсогчид зөвхөн Монголыг бус дэлхийг сонсож байгаа өнөө цагт дэлхийтэй зэрэгцэхгүй бол үнэлэгдэхгүй хэмжээнд ирсэн гэхэд хилсдэхгүй.

Харин “IGX” энтертайнментийг үүсгэн байгуулахын тулд багагүй судалгаа, шинжилгээ хийсэн байна. Энтертайнментийг үүсгэн байгуулагч О.Билгүүн K-Pop урлагийг дэлхийн урлаг болгож буй Солонгос болон Сингапурын энтертайнменттай уулзаж, туршлага судлан, хамтын ажиллагаа хийх үндсээ тавиад иржээ.

Мөн тус энтертайнментийг үүсгэн байгуулагч дуучин, продюсер Наки барууны орнуудад судалгаа, шинжилгээ хийж, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагаар зочилж, уран бүтээлчидтэй нь уулзжээ. Удаан хугацааны судалгаа, шинжилгээний үр дүнд тэд ийнхүү энтертайнментаа үүсгэн байгуулахаа зарлаж байна.

Энтертайнментийн үйл ажиллагаа залуучуудад зориулагдах бөгөөд хамгийн эхний ажил нь хамтлаг байгуулах гэдэг нь тодорхой боллоо.
Тэд эрэгтэй, эмэгтэй хамтлаг бий болгохоор сонгон шалгаруулалтаа удахгүй зарлах гэж байгаагаа мэдэгдлээ.

Хамтлагт тэнцсэн уран бүтээлчдийг маш том шагналын сан хүлээж байгаа бөгөөд “IGX” энтертайнмент болон гадны энтертайнмент байгууллагад бэлтгэгдэх боломж бүрдэх юм.

#songs