Сургалтад суухгүйгээр АНГЛИ ХЭЛ сурахад туслах 16 ВЕБСАЙТ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-07-27

Өнөө үед англи хэлний хэрэглээ, үнэ цэнийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Тиймээс хүн бүрд англи хэлийг тодорхой хэмжээнд сурах шаардлага тулгарч байгаа нь нууц биш. Гагцхүү гар утас, таблет, интернет байхад л хаанаас ч сурах боломжтой болсон ийм цаг үеийг та ч бас ашиглах хэрэгтэй.

Иймээс та бүхэнд англи хэл сурах боломжтой 16 вебсайтыг санал болгож байна. Эдгээрээс өөрт таалагдсан 2-3 сайтыг сонгож англи хэлээ сайжруулаарай. 

1. BBC LEARNING ENGLISH 

Тохиромжтой түвшин: Дунд болон ахисан

Англи хэлний дуудлагаа сайжруулж, үгийн баялгаа нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрд BBC Learning English сайтыг санал болгоё. Тус сайтад төлбөртэй хичээл болон үнэгүй сонсож, татаж авах боломжтой хэдэн мянган материал бий.

Мөн тус сайтын бусад цахим хаягуудыг (фэйсбүүк хуудас, инстаграм, твиттер гэх мэт) дагаж хэл сурах үнэгүй зөвлөгөө аваарай.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

2. BRITISH COUNCIL 

Тохиромжтой түвшин: Анхан шатнаас ахисан хүртэл

Англи хэл сурахаар шийдсэн найман настай балчраас эхлээд бүхий л насныхан British Council төвийн вебсайтаар зочлоод үзээрэй. Тус сайтад сонсох, унших, бичих гээд англи хэлний бүхий л чадвараа сайжруулах боломжтой хичээлүүд болон үнэгүй татаж авах материалууд бий.

Хэрвээ та бичлэг үзэж, тоглоом тоглож, онигоо уншиж англи хэл сурмаар байвал British Council сайт руу зочилж, гар утсан дээрээ аппликейшныг нь суулгаарай.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

3. BABBEL 

Тохиромжтой түвшин: анхан болно дунд шат

Англи хэл суралцагчдын дунд хамгийн алдартай вебсайтуудын нэг бол Babbel. Тус сайтад бүртгүүлэхдээ түвшингээ тодорхойлж, өөрийн түвшинд тохирсон цахим хичээл үзэх боломжтой гэдгээрээ онцлогтой.

Та тэдгээр хичээлийг үзэхээс гадна цээж бичиг хийж ярих, сонсох, унших, бичих чадвараа сайжруулах боломжтой.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

4. DUOLINGO 

Тохиромжтой түвшин: Анхан шатнаас ахисан хүртэл

Duolingo ч мөн Babbel-ийн адил алдартай сайт бөгөөд англи хэл суралцагчдын дунд гар утасны аппликейшн нь илүү танигджээ. Babbel шиг түвшингээ тодорхойлж болох бөгөөд хэл сурах цагийн хуваариа сонгох боломжтой гэдгээрээ онцлогтой.

Мөн бусадтай холбоо тогтоож хэлээ сайжруулж болох учраас та өөрөө л хичээвэл бүгдийг нэг доороос сурч чадна гэсэн үг.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

5. FLUENTU 

Тохиромжтой түвшин: Дунд болон ахисан

Дэлхий дээр өрнөж буй шинэ соргог үйл явдлын мэдээ мэдээлэл, хөгжмийн нэвтрүүлэг, алдартнуудын шинэ уран бүтээлээр дамжуулж англи хэл суръя гэвэл FluentU хамгийн зөв сонголт.

Ихэнх бичлэг нь англи хадмалтай учраас сонсож чадахгүй байгаа үг, өгүүлбэрээ тодруулах боломжтой.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

6. ENGLISH CENTRAL 

Тохиромжтой түвшин: Дунд болон ахисан

Тус сайтаас цахим орчин, аялал, хоол хүнс, бизнес гээд 10,000 гаруй бичлэгээс өөрийн түвшинд тохирсноо үзэх боломжтой. FluentU-гийн адилаар хадмалтай үзэж болох бөгөөд нэн ялангуяа ярианы чадвараа сайжруулахыг хүсдэг хүмүүсийг уг сайт руу зочлохыг зөвлөе.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

7. PHRASEMIX 

Тохиромжтой түвшин: Анхан шат

Гадуур хооллох, хүнтэй танилцах, ажлын ярилцлагад орохдоо англи хэлний ямар үгсийг хэрхэн ашиглах гэх мэт амьдрал дээр тулгардаг бэрхшээлийг тань шийдэхэд тусалж чадах сайт бол Phrasemix. Өмнө дурдагдсан ихэнх сайтууд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй хүмүүст зориулагдсан бол Phrasemix нь анхан шатны суралцагчдад ойлгоход хялбар гэдгээрээ давуу талтай.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

8. MANYTHINGS 

Тохиромжтой түвшин: Анхан шатнаас ахисан хүртэл

Подкаст сонсож, тоглоом тоглож, үгийн сүлжээ бөглөнгөө англи хэлний үгийн сангаа баяжуулъя гэвэл Manythings-ийг сонгоорой.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

9. ESL CAFE 

Тохиромжтой түвшин: Анхан болон дунд

Энэ бол зөвхөн англи хэл суралцагчдын төдийгүй багш нарын хайртай вебсайт. Учир нь тус сайтад англи хэл сурах боломжтой төрөл бүрийн эх сурвалж үнэгүй байдаг.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

10. VOICE OF AMERICA 

Тохиромжтой түвшин: Анхан шатнаас ахисан хүртэл

Англи хэл дээрх бичвэрийг зөв уншихаас эхлээд сонсож, ярих зэрэг олон талын чадвараа нэгэн зэрэг хөгжүүлье гэвэл Voice of America төвийн вебсайтаар зочлоорой. Энэ нь англи хэл сурах боломжтой, хамгийн шилдэг төлбөргүй сайтуудын нэг юм.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

11. COURSERA 

Тохиромжтой түвшин: Анхан шатнаас ахисан хүртэл

Coursera сайтаас Калифорнийн их сургууль, Хонг Конгийн шинжлэх ухаан технологийн их сургууль гэх мэт дэлхийн шилдэг их сургуулийн англи хэлний сургалтыг авах боломжтой. Эдгээрээс гадна үнэгүй хичээлүүд ч байршсан байгааг дуулгая.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

12. TALK ENGLISH 

Тохиромжтой түвшин: Анхан шатнаас ахисан хүртэл

Англи хэлний сонсох, ярих чадвар болон үгийн дуудлагаа сайжруулахыг хүссэн хүн бүр Talk English сайтыг сонгоорой. Та тус сайтаас харилцан яриа сонсох, дагаж хэлэх, өгөгдсөн асуултад хариулах зэргээр олон төрлийн дасгал ажиллаж англи хэлээ сайжруулах боломжтой.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

13. TED TALKS 

Тохиромжтой түвшин: Дунд болон ахисан

Хүмүүсийн амьдралын туршлага, карьерын замнал зэргийг сонсож, тэднээс суралцах боломжийг бүрдүүлсэн TED Talks-ийг мэдэхгүй хүн ховор биз ээ.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

14. ENGLISHGRAMMAR 

Тохиромжтой түвшин: Дунд болон ахисан

Профессор Jennifer Frost-ийн үүсгэн байгуулсан уг сайт нь таныг дүрэм болон бичгийн чадвараа сайжруулахад тусална. Тодруулбал, төлөөний үг, угтвар үг, өгүүлбэр, холбоос үг болон цэг, таслалыг хэрхэн ашиглах талаар нэг нэгэнгүй тайлбарласан үнэгүй хичээлүүд бий.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

15. LISTEN A MINUTE 

Тохиромжтой түвшин: Анхан болон дунд

Энэ сайт нь дасгалаа татаж авч ажиллаад зөв хариугаа шалгаж, давхар сонсох боломжтой гэдгээрээ давуу талтай.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

16. IELTS PODCAST 

Тохиромжтой түвшин: Дунд болон ахисан

Нэрийг нь харахад зөвхөн IELTS өгөхөөр бэлдэж буй хүмүүст тохирсон юм шиг хэдий ч англи хэлээ сайжруулахыг хүссэн хүн бүрд тохиромжтой сайт юм. Тухайлбал, IELTS өгөх төлөвлөгөөгүй ч гэсэн тус шалгалтын жишиг даалгаврыг хийх, шалгалттай холбоотой зөвлөмж сонсох нь англи хэлээ хурдан сайжруулахад тань тусална.

Вебсайтаар зочлох бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: The Edutech Post

#Боловсрол #Гадаад хэл #Англи хэл