Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #12 Stanford University


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-09-06

Stanford-ийн их сургууль нь 1885 онд Калифорни мужийн Стенфорд хотод байгуулагдаж байсан хувийн сургууль билээ. 2022-2023 оны топ их сургуулиудын жагсаалтад 3-т жагсжээ. Одоогоор нийт 7645 оюутан бакалаврын түвшинд суралцаж байна. Жил бүр өргөдөл илгээгчдийн 4% нь л тэнцэж ордог байна. 

Стенфордийн Их Сургууль нь 600 гаруй сурагчдын оролцооны клуб, дугуйлантай. Бизнесийн клубээс гадна нарны эрчим хүчийг ашиглан машин зохион бүтээж түүнийгээ хоёр жил тутамд уралдуулдаг клуб ч байдаг. Мөн хөл бөмбөг, теннис, гольфийн спортоор оюутнууд нь тэмцээнд амжилттай оролцдог. Үүнээс гадна хэд хэдэн алдартай театр, хөгжмийн хамтлагууд байдаг бөгөөд үүнд Ram's Head Theatral Society болон Mendicants, дан эрчүүдээс бүрдсэн капелла хамтлаг байдаг.

Зөвхөн нэгдүгээр курсийн оюутнуудыг л дотуур байрандаа амьдрахыг шаарддаг ч 4 жилийн турш тэндээ амьдрах боломж бололцоо их байдаг учир ихэнх сурагчид нь ч төгстлөө кампустаа байдаг.

Стэнфордын нэр хүндтэй төгсөгчдийн тоонд АНУ-ын Ерөнхийлөгч асан Герберт Гувер, NFL-ийн алдрын танхимын хамгаалагч Жон Элвэй, жүжигчин Сигурни Уивер, Стэнфордод хамт тоглож байсан гольфчин Тайгер Вудс нар багтдаг.

Оюутнууд нь 67 өөр мэргэжлээс сонгон суралцах боломжтой ба ихэнх сурагчид нь компьютер, мэдээллийн шинжлэх ухаан, инженер, нийгмийн шинжлэх ухаан, математик ба статистик гэсэн мэргэжлүүдээр сурдаг байна. 

Нийт сурагчдынх нь 81% нь сургуулиа амжилттай төгсдөг бөгөөд Стенфорд төгсөгчдийн дундаж цалин нь $73900 байдаг. 

Төлбөрийн хувьд сургалтын $56,169, дотуур байр болон бусад зүйлс $17,860 байдаг хэдий ч санхүүгийн боломжгүй сурагчдад 100% хүртэлх тэтгэлгийг олгодог. 

Мөн 5 сурагч тутамд нэг багш ноогддог бөгөөд нийт ангиудынх нь 68% нь 20-иос доош сурагчтай байдаг нь багш нарыг сурагчидтайгаа тулж ажиллах боломжийг олгодог. 

Эх сурвалж: us news

 

#нийтлэл