“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмын шилдэг оролцогч дэлхийн аварга боллоо


YOLO.mn | YOLO.MN
2018-12-05

UB DANCE  чөлөөт бүжгийн 1vs1 BBoy төрлийн аварга шилдэг оролцогч Ч.Дөлгөөн Тайвань улсад арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болсон  Taipei BBoy City тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож Дэлхийн аварга боллоо. 

Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга /bboy Crazy Tuk – HOOLIGANZ CREW/ шалгарсан байна.

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” чөлөөт бүжгийн наадам юм.

“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмыг “Нийслэлийн Соёл, урлагийн газар” болон “Extreme Crew Studio” хамтран 2018 оны зургаадугаар сард зохион байгуулсан. Энэхүү наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болдог билээ.

Ийнхүү тус тэмцээнд амжилттай оролцсон бүжигчдэд Taipei BBoy City тэмцээнд оролцох эрхийг олгосан байна.

Тус тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог ба орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг Тайвань улсад цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг юм. Тэндээс аварга болсон нь дэлхийн ододтай тулаан хийх эрхийг авдгаараа онцлогтой юм.

Эх сурвалж: НЗДТГ

Сэтгүүлч А.Мишээл

 

#Entertainment