10-р сарын 4-нөөс 6-ны хооронд BTS хамтлагийн гишүүн Ким Тэхён буюу V нь Францын Парист болсон CELINE-ийн хавар/зуны 2026 загварын шоунд тус брэндийн дэлхийн элч төлөөлөгчийн хувиар оролцсон юм.
Гурван өдрийн турш Тэхёны Парис дахь алхам бүр нь сошиал медиа дээр асар их анхаарал татаж, зөвхөн CELINE-ийн шоу дээр төдийгүй Парист байх хугацаандаа “төв цэг” болжээ.
Нийт долоон өөр төрх танилцуулсан тэрээр гарсан мөч бүрээ загварын ярианы сэдэв болгож, “It boy” буюу загварын шинэ дүр гэдгээ дахин баталсан юм.
1. 10-р сарын 4:
Тэхён Парист ирэхдээ сул хар зангиатай цагаан товчтой цамц, цайвар өнгийн жинсэн өмд өмсөж энгийн боловч загварлаг байв.
2. Тэр орой:
CELINE-ийн оройн зоогт оролцохдоо тэрээр урт ноосон пальто, хар хоолойтой цамцан дээр хар өмд өмсөж, цээжин дээрээ алтлаг цэцгэн brooch зүүсэн байв.
3. 10-р сарын 5 – гол шоу:
Тэхён хүрэн өнгийн пиджак, цагаан сорочкан цамц, ирвэсний хээтэй зангиа хослуулж өмссөн нь тансаг, дэгжин дүр төрхийг илэрхийлж байв.
4. Шоуны дараа:
CELINE-ийн бутикээр зочлохдоо тэрээр бор өнгийн пальтоны дор ирвэсний хээн цамц, бараан хүрэн өмд өмсөж, тансаг атлаа тайван стиль гаргасан байв.
5. Тэр орой – CELINE-ийн after-party:
Тэхён илүү өвөрмөц төрх гаргаж, цагаан бор өнгийн битүү захтай ноосон цамц, хүзүүндээ кардиган ороон, саарал өмдтэй хослуулсан байв.
6. 10-р сарын 6:
Дараагийн өдрийн хуваарийн дагуу гарахдаа тэрээр бор савхин хүрэм, хар цамц, улаан хүрэн дөрвөлжин хээтэй өмд өмссөн байв. Тэр мөн фэнүүдийн дунд “Layover” цомгийнхоо хуулбарыг гарын үсэг зурж өгч буй нь олон нийтийн сайшаалыг хүлээсэн.
7. Түүний Парис дахь сүүлийн төрх:
Тэрээр бор арьсан захтай, товчтой хар жакет, хар өмд, хар гуталтай үзэгдсэн бөгөөд дараагийн өдөр нь яг энэ хувцастайгаа Сөүл рүү буцжээ.
Нисэх буудлын энгийн төрхөөс эхлээд оройн үдэшлэгийн тансаг хэв маяг хүртэл, Тэхёны Парис дахь мөч бүр CELINE-ийн уран сэтгэмж, тансаг байдлыг харуулсан байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!