Зун дуусахаас өмнө заавал үзэх таван АНИМЭ


Анимэ шимтэн үзэх дуртай уншигчдадаа зориулан энэ зун хамгийн их хүлээлт үүсгэж, хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн онцлох таван анимийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та бүхэн эдгээр анимуудыг үзэж амжаагүй байгаа бол зун дуусаж хичээл орохоос өмнө амжиж үзээрэй. 

1. RE: ZERO - STARTING LIFE IN ANOTHER WORLD

Энэ зуны хамгийн их хүлээлт үүсгэсэн уг анимэ нь цацагдсан даруйдаа ч хамгийн өндөр үнэлгээ авч энэ зуны онцлох анимуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Энэхүү бүлгийн үйл явдал хачирхалтай үйл явдлаар дүүрэн бөгөөд Subaru хэд хэдэн удаа нас барсны эцэст хайрт Emilia-тайгаа дахин уулзах боловч тэд урьд өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй бодит байдалтай нүүр тулгарах ажээ.

Үнэлгээ /anidb/: 8.87
Цацагдсан огноо: Долдугаар сарын 8
Ангийн тоо: 13
Төрөл: Драм, уран зөгнөлт, сэтгэл зүйн триллер
Цацагдаж буй суваг: Animax Asia, ANIPLUS, VRV

2. THE GOD OF HIGH SCHOOL

Өмнөд Солонгосын вебтүүн комикоос сэдэвлэн хийгдсэн энэхүү анимэ нь мөн л чамгүй өндөр амжилт үзүүлж чаджээ. 

Үнэлгээ /anidb/: 8.6
Цацагдсан огноо: Долдугаар сарын 6
Ангийн тоо: 13
Төрөл: Адал явдалт, инээдмийн, уран зөгнөлт
Цацагдаж буй суваг: ANIPLUS, VRV
Үйл явдал: Jin Mori хүү өөрийгөө ахлах сургуулийнхаа хамгийн хүчтэй нь хэмээн тунхагласнаар үйл явдал эхлэх болно. Удалгүй тэрээр ахлах сургуулийнх нь хамгийн хүчтэй сурагчийг тодруулах "God of High School" тэмцээнд уригдахад амьдрал нь орвонгоороо эргэдэг. Jin Mori тэмцээнд ялбал түүний хүссэн бүхэн биеллээ олох ч тэмцээний төгсгөлд оролцогчдийг юу хүлээж байгааг тэд огтхон ч төсөөлсөнгүй. 

3. THE MISFIT OF DEMON KING ACADEMY

Энэ зун нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч чадсан бас нэгэн анимэ бол “The Misfit of Demon King Academy” юм. Долдугаар анги нь энэ долоо хоногийн сүүлээр цацагдах бөгөөд анги бүр нь адал явдлаар дүүрэн, сонирхолтой бүтээл болж чаджээ.

Үнэлгээ /anidb/:  8.49
Цацагдсан огноо: Долдугаар сарын 4
Ангийн тоо: 13
Төрөл: Уран зөгнөлт, ид шидийн, сургууль
Цацагдаж буй суваг: AIS PLAY, ANIPLUS
Үйл явдал: Харгис чөтгөрийн хаан Anos Voldigord 2000 жилийн дараа дахин төржээ. Тэрээр хүн, сүнс, тэр ч байтугай бурхдыг устгах хүчтэй чөтгөрийн хаан байсан боловч мөнхийн дайнаас залхаж, амар амгалан ертөнцийг мөрөөдөн дахин төржээ. Түүнийг дахин төрөхөд хүлээж байсан зүйл бол энх тайван байдалд дасаж сул дорой болсон үр удам болон хэт туйлширсан ид шидтэнгүүд байв. Anos чөтгөрийн хааны хойд дүр гэгдэх хүмүүсийг сургадаг “Demon King” академид элссэн боловч академийнхан түүний жинхэнэ хаан гэдгийг үл мэднэ.

4. FIRE FORCE /2-Р БҮЛЭГ/

"David Production" студи Atsushi Ōkubo-гийн бичсэн ижил нэрт манганаас сэдэвлэн “Fire Force” анимийн хоёрдугаар бүлгийг бүтээжээ. Нэрнээсээ л утга санаагаа нууцхан илэрхийлж буй уг анимэ нийтдээ 24 ангитай бөгөөд мөн л энэ зуны хамгийн өндөр үнэлгээ бүхий анимийн жагсаалтад багтсан байна. 

Үнэлгээ /anidb/:  8.61
Цацагдсан огноо: Долдугаар сарын 4
Ангийн тоо: 24
Төрөл: Ер бусын, адал явдалт, шоонэн
Цацагдаж буй суваг: AIS PLAY, Netflix, Anime Digital Network
Үйл явдал: Токио дахь Нарны эриний 198 дугаар бүсэд тусгай галын бригадууд "Infernals" хэмээх хачирхалтай үзэгдэлтэй тэмцэх болно. Shinra Kusakabe гэх хүү гал гаргах онцгой чадвартай тул тусгай гал унтраах компанид элсэж гал унтраах ажилд шамдан орно. Гэвч “Infernals”-ийг үүсгэсэн фракц гарч ирэхэд Shinra 12 жилийн өмнө гэр бүлийнхнийг нь үхэлд хүргэсэн нууцлаг галын шалтгааныг олж илрүүлнэ. 

5. SWORD ART ONLINE: ALICIZATION - WAR OF UNDERWORLD PART 2

“Sword Art Online”-ийн сүүлчийн тулаан энэ зуны хаалтыг мартагдахааргүй хийхэд тань туслах болно. Одоо үүсээд буй энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан оны эхэн хагаст цацагдахаар төлөвлөгдөөд байсан ч өнгөрсөн сард цацагдаж эхэлсэн билээ. Зургадугаар анги нь энэ долоо хоногийн сүүлээр цацагдах бөгөөд үзэгчдээс аль хэдийнэ 8.68 гэсэн өндөр үнэлгээг аваад амжжээ.

Үнэлгээ: /anidb/ 8.68
Цацагдсан огноо: Долдугаар сарын 12
Ангийн тоо: 11
Төрөл: Адал явдалт, уран зөгнөлт, романтик
Цацагдаж буй суваг: AIS PLAY, Hulu, funimation

Эх сурвалж: AniDB, Live Chart, Fun Animation

#Анимэ #Зун #Шилдэг