Энэ хавар эргэн ирж буй 2000-аад оны загварууд


Дахиж хэзээ ч моданд орохгүй байх гэж бодож байсан загварууд энэ хавар эргэн ирлээ. Эдгээр нь одоо ч загварын бэлгэ тэмдгүүд хэмээн нэрлэгддэг дуучин Jennifer Lopez, Kim Kardashian, Sarah Jessica Parker нарын 2000 онд алдаршуулсан чиг хандлагууд юм.

Хэдийгээр 70-аад оны загвартай трапецан өмд, 90-ээд оны цээживч зэрэг гайхалтай загварын хувцаснууд байгаа ч энэ хаврын хувьд дараах хувцаснуудыг шүүгээндээ нэмээрэй. 

ХИЛЭН ХОСЛОЛ

Ардаа маш гоёмсог "Juicy" гэсэн бичигтэй биеийн тамирын хослол 2000-аад онд моданд орж байсныг санаж байна уу? Биед эвтэйхэн гэхэд дэндүү эвтэйхэн хослол маань энэ хавар эргэн ирлээ. 

БАГГЕТ ХЭЛБЭРТЭЙ ЦҮНХ

Сугавчлан үүрэхэд тохиромжтой уг цүнх яг л минимал хэв маягт дурлагсдад зориулагдсан мэт. Авч явахад авсаархан, бариад явахад загварлаг баггет хэлбэрийн цүнхнээс хэн татгалзах билээ? 

ҮСНИЙ ХАВЧААР

Томоо гэгч нь хэмжээтэй невидимки, үгэн шигтгээтэй хавчаарууд нэг л дотно санагдаж байгаа биз? Эдгээр гоёл чимэглэлүүд 2021 оны хавар, зуны чиг хандлагыг тодорхойлно. Харин час хийсэн ганц хавчаар зүүх үү, бөөн бөөнөөр нь хослуулан зүүх үү гэдэг таны сонголт. 

БОГИНО ХАНЦУЙТАЙ ЦАМЦ

Бие барьсан, доороос нь бага зэрэг тайрсан мэт даавуун материалтай богино цамц бол өсвөр насныхны хувьд энгийн хэрнээ загварлаг харагдах сонголтуудын нэг. 

НООСОН ЦАМЦ

Кардиган буюу задгай, ноосон цамцыг банзал, даашинз, өмд, дүрэмт хувцас гээд бүхий л төрлийн хувцастай хослуулан хаана ч өмсөж болдог маш том давуу талтай. Урт, богино, нимгэн, зузаан ноосон цамцыг өөрийн хүссэнээрээ зохицуулж өмсөөрэй.

Эх сурвалж Bustle

#Гоо сайхан #Загвар