Уолт Дисней: Хэзээ ямар кино нээлтээ хийх вэ?


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-14

Уолт Дисней кино компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш 100 гаруй жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Аладдин, Мулан, Бемби, Frozen, Cinderella, Винни Пүүх, Моана, Beauty and the Beast, The Lion King, Pinocchio зэрэг маш олон гайхалтай кинонуудыг бүтээж, ур чадвараа харуулсан. Одоо ч үзэгчдийг дэлгэцийн өмнө уях кино уран бүтээл хийсээр байна. Ингээд Уолт Диснейн ойрын хугацаанд нээлтээ хийх кинонуудыг танилцуулъя.  

2024 онд нээлтээ хийх кинонууд 

Inside Out 2 

Нээлтийн тов: Зургаадугаар сарын 14 

Pixar болон Disney кино компани “Inside Out” киноны хоёрдугаар ангийг хийнэ хэмээн мэдээлсэн билээ. Анхны ангид 11 настай Райлигийн сэтгэл хөдлөлийн таван илэрхийллийг биетээр дүрслэн үзүүлсэн. Харин хоёрдугаар ангид Райли охин өсвөр насанд хүрсэн бай бөгөөд шилжилтийн насны цочрол, сонирхолтой адал явдлуудыг өгүүлэх аж. Мөн  уур, баяр баясал, уйтгар гуниг, айдас, зовнил гэсэн сэтгэл хөдлөлүүд дээр шинэ сэтгэл хөдлөлүүд нэмэгдэх юм. 

Moana 2 

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 27 

Хоёрдугаар ангид Моана зам хайгч өвөг дээдсийнхээ гэнэтийн дуудлагыг хүлээн авч Мауитай хамт урт хугацааны далайн аялалд гарч буй тухай өгүүлнэ. Аяллын хугацаанд тэдэнд гэнэтийн сонирхолтой адал явдал, шинэ хамтрагч, аюулт дайсан учирна. Тэд зорилгодоо хүрч чадах болов уу?  

MUFASA: The Lion King 

Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 20 

Эл ангид Симбагийн аав болох Муфасагийн өнчин бамбараас хаан болтлоо хэрхэн том болж, ямар зам, адал явдал туулсан тухай өгүүлнэ. Мөн Симбагийн хамгийн сайн найз болох Тимон, Пумбаа болон сармагчин Рафики нарын өмнөх амьдралуудыг үзүүлэх юм.  

2025 онд нээлтээ хийх кинонууд 

Snow White 

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 21 

Тус онд цасан гоо ба долоон одой хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар нь гарах юм. Гол дүр буюу цасангоо охины дүрд АНУ-ын дуучин, жүжигчин Rachel Zegler тоглох бол хорон санаат хатны дүрд Gal Gadot тоглох юм.  

Elio 

Нээлтийн тов: Зургаадугаар сарын 13 

Элио хүү санаандгүй байдлаар сансарт хөөрч, галактик хоорондын томоохон уулзалтад очно. Сандарсан хүү өөрийгөө дэлхийн элч хэмээн танилцуулна, харийнхан ч түүнд итгэдэг.  Гэвч хэзээ нэгэн цагт энэ бүхэн худлаа гэдэг нь мэдэгдэх тул Элио өөрийгөө хэн байх ёстойгоо олж мэдэхийн зэрэгцээ хачирхалтай харь гаригийнхантай шинэ холбоо тогтоож эхэлснээр үйл явдал өрнөнө.  

Тус кино нь энэ онд нээлтээ хийх товтой байсан ч 2025 он хүртэл хойшилжээ.  

Moana 

Нээлтийн тов: Зургаадугаар сарын 27 

Моана хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний кино нь 2025 онд гарна. Мауигийн дүрд Dwayne Johnson тоглох бол Моанагийн жинхэнэ жүжигчин Auli'i Carvalho гол дүрд тоглохгүй байх магадлалтай хэмээжээ. Одоогоор Моана дүрд хэн тоглох нь эргэлзээтэй байна.  

Tron: Ares 

Нээлтийн тов: Аравдугаар сарын 10 

Киноны зохиолыг Жесси Вигутов, Жек Торн нар хамтран бичсэн бөгөөд үйл явдалд хүний ертөнц рүү Арес гэх компьютерын программ нэвтэрч буй талаар өгүүлнэ. WGA зохиолчид болон SAG-AFTRA жүжигчдийн ажил хаялтаас болж киноны үйл явц зогссон ч энэ оны нэгдүгээр сард дахин кино зураг авалтаа эхлүүлжээ. 

Zootopia 2 

Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 26 

Дисней кино компаниас Zootopia хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийг гарна хэмээн мэдэгдсэн билээ. Гэхдээ дүр, үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.  

Мөн Toy Story 5, Frozen 3, Lilo and Stitch, The Aristocats, Hercules зэрэг кинонууд 2026 онд нээлтээ хийнэ хэмээн компани, дуу оруулсан жүжигчид нь баталсан. Гэвч одоогоор нээлтийн тов, дүрүүд, үйл явдлууд нь тодорхойгүй байгаа юм.  

#нийтлэл