Ийм зориулалттай байсан юм уу?


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-02-04

Бидний хэрэглэдэг энгийнээс энгийн зүйлсэд ч ямар нэгэн зориулалт нуугдаж байдаг. Тэгвэл та дараах бүтээгдэхүүнүүдийн зориулалтыг мэдэх үү?

ТАГАН ДЭЭРХ НҮХ

Сайтар ажиглавал кофены нэг удаагийн аяганы таган дээр жижиг нүх байдаг. Хэрэв таган дээр кофе уух зориулалт бүхий хэсгээс өөр нүх байгаагүй бол шингэнийг уух явцад вакуум орчин бүрддэг байна. Та бүхэн савтай ундааг ямар ч зай гаргахгүйгээр уухад бидний уруулыг буцаагаад сордгийг санаж байгаа байх. Яг тэрэн шиг л зүйл болно гэсэн үг. Харин энэхүү бяцхан нүх байснаар шингэнийг уух явцад вакуум орчин үүсэхгүйгээр бидэнд нэгэн жигд хэмнэлээр уух боломжийг олгодог байна. 

ВАННЫН ХӨӨС

Ваннын хөөс нь бидэнд зөвхөн сайхан мэдрэмж өгөх зориулалттай эд биш юм. Хэрэв та ванн буюу усны онгоцоо зөвхөн халуун усаар дүүргэн орвол усны температур маш хурдан буурна. Харин хөөс нь усны температурыг буурахаас хамгаалж, өөрөөр хэлбэл "бамбай" болдог тул ус илүү удаан хугацаанд халуунаа барьдаг байна. 

СУУДЛЫН ДЭР

Суудлын бүс осол гарах үед биднийг хүндээр бэртэж гэмтэхээс хамгаалдаг шиг суудлын дэр ч ижил үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь осол гарах үед таны толгойн тэнцвэрийг барих үүрэгтэй байдаг байна. Мөн та ямар нэгэн аюултай нөхцөл байдалд машин дотор түгжигдвэл суудлыг дэрний тусламжтайгаар машинаас гарах боломжтой гэдгийг мэдэх үү? Яаж гэдгийг доорх бичлэгээс хүлээн авч үзээрэй.  

БИЧИЛ ДОЛГИОНЫ ЗУУХНЫ ХААЛГА

Та анзаарсан бол бичил долгионы зуухны хаалга бүрд нэгэн хар хальс байдаг. Тэгвэл энэ нь зүгээр л уг зуухыг загварыг гаргасан дизайнерын бүтээгдэхүүнээ чимэх гэж хийсэн шийдэл биш юм.

Зурагт үзүүлснээр Фарадейн торонд түгжигдсэн хүмүүсийг хүчтэй цахилгаанаар цохих гэж оролдоход тор цахилгааныг хааж торон дотор буй хүмүүст ямар ч хор хөнөөл учрахгүй байна. Бичил долгионы зуухны хаалган дахь хар хальс ч яг энэ маягаар ажилладаг. Тиймээс зуухан доторх цахилгаан соронзон орныг уг хальс нь хааж байдаг тул бид өдөр тутамдаа ямар ч аюулгүйгээр хоол хүнсээ халаан хэрэглэж чаддаг байна.

ХҮНСНИЙ СКОЧ

Үүнийг бараг бүгд л мэддэг байх. Гэхдээ мэддэггүй нэгэнд хандаж зөвлөхөд:

Хүнсний скоч болон тугалган цаасны савлагаанд нугалах хэсэг байдаг. Та тухайн хэсгийг цааш түлхсэнээр хайрцган доторх ороолттой цаас түгжигддэг. Тиймээс та өмнө нь ороолттой цаасыг нь бүтнээр нь авч хэрэглэчихээд буцаагаад хайрцганд нь хийх маягаар ашигладаг байсан бол дээрх зааврын дагуу ашиглаад үзээрэй. Ингэснээр таныг цааснаас авч хэрэглэхэд ороолттой үлдсэн хэсэг нь гарч ирэх, хөдлөх асуудал гарахгүй тул та хүссэн хэмжээгээрээ авах боломжтой байна. 

ШОКОЛАДНЫ ХАЙРЦГАН ДЭЭРХ НҮХ

Та "Toffifee" шоколадны савлагаанд байдаг жижигхэн нүхнүүд ямар учиртайг мэдэх үү? Та шоколадаа авахдаа тухайн жижигхэн нүхэн дээр дарахын төдийд л шоколад маань өөрөө үсрэн гарч ирдэг байна. 

TOBLERONE

Бидний ихэнх нь энэхүү шоколадыг буруу аргаар иддэг байсан болов уу гэж бодож байна. Тэгвэл хэрхэн "зөв" аргаар хугалан идэх зааврыг дараах бичлэгээс хүлээн авч үзээрэй. 

ПИЦЦАНЫ ХАЙРЦАГ

Энэ бол яг ч зориулалт биш л дээ. Пиццаны хайрцгийг тавиур болгон ашиглах аргыг анх нэгэн Твиттерийн хэрэглэгч олж нээсэн байдаг. 

Мөн пиццаг хүргэлтээр авахад дээр нь ширээ шиг хэлбэртэй цагаан зүйл зоосон байдаг шүү дээ. Энэ нь пиццаг хайрцганд зөөвөрлөх явцад хайрцагны дээд тал нурж пиццатай наалдуулахаас сэргийлдэг аж. 

Эх сурвалж: Brightside

#Зөвлөгөө #Хэрэглээ