Амьдрахад хамгийн таатай дэлхийн хотуудыг нэрлэлээ


Б.Нямдарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

2025 оны амьдрахад хамгийн таатай дэлхийн хотуудыг тодруулжээ. Сүүлийн гурван жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан Австрийн нийслэл энэ удаа Дани улсын Копенхагенд "ялагджээ".

2025 оны дэлхийн амьдрахад хамгийн таатай 10 хот:

1. Копенхаген, Дани
2. Вена, Австри
3. Цюрих, Швейцарь
4. Мельбурн, Австрали
5. Женев, Швейцарь
6. Сидней, Австрали
7. Осака, Япон
8. Окленд, Шинэ Зеланд
9. Аделаид, Австрали
10. Ванкувер, Канад

2025 оны амьдрахад хамгийн таатай дэлхийн хотуудын жагсаалтад Дани улсын нийслэл Копенхаген эхний байрыг эзэлсэн байна. Энэхүү жагсаалтыг "The Economist" сэтгүүлийн дэргэдэх "Economist Intelligence Unit (EIU)" байгууллага гаргасан бөгөөд нийт 173 хотыг эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, тогтвортой байдал, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон шалгуураар үнэлжээ.

Копенхаген нь тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн үнэлгээний ангилалд хамгийн өндөр оноо авснаар тэргүүлсэн бол Вена хот Швейцарийн Цюрих хотын хамт удаах байруудыг эзэлсэн байна.

Австралийн Мельбурн хот дөрөвдүгээр байраа хадгалж үлдсэн бол Швейцарийн Женев тавдугаар байрт оржээ.

Топ 5-д багтаагүй ч Австралийн Сидней хот 7-р байрнаас 6-д дэвшсэн бол Японы Осака, Шинэ Зеландын Окленд хотууд 7-р байранд тэнцжээ.

Вена яагаад тэргүүн байраа алдсан бэ?

Хэдийгээр Вена олон шалгуураар өндөр оноо авсан ч тогтвортой байдлын ангилалд үнэлгээ нь огцом буурсан нь гол шалтгаан болсон. Харин Копенхаген бүх чиглэлээр өндөр үнэлгээ авчээ.

Венагийн тогтвортой байдлын үнэлгээ огцом унасан шалтгаан нь өнгөрсөн зун болсон Тэйлор Свифтийн тоглолтын үед ирсэн бөмбөгийн заналхийлэл зэргээс үүдэлтэй гэж EIU тайлбарласан байна. Уг заналхийллийн улмаас тоглолт цуцлагдсан юм.

EIU-ийн аж үйлдвэрийн орлогч захирал Барсали Бхаттачарья “Сүүлийн жилд дэлхийн хэмжээнд амьдрах орчны ерөнхий үнэлгээ тогтвортой байгаа ч тогтвортой байдлын оноо буурсан хэвээр байна. Тогтвортой байдлын энэ дарамт нь Вена хотыг 3 жил дараалан тэргүүлсэн байраа алдахад хүргэсэн” гэжээ.

Эх сурвалж: CNN

#Амьдрахад хамгийн таатай дэлхийн хотууд #хотууд