Хүн аалз MARVEL-н ертөнцийг орхиж магадгүй


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-08-21

Гайхалтай дүрслэл, сэтгэл хөдөлгөм үйл явдлуудаар дүүрэн байдаг Marvel Studio-гийн үзэгчдийн дургүйг ихэд хүргэсэн цуурхал өнөө өглөө цацагдсан нь “Хүн Аалз” Марвелийн ертөнцөөс хасагдаж магадгүй тухай мэдээлэл байсан юм. 

Марвел Студио, Sony Pictures нь "Хүн Аалз" дээрх түншлэлээ хамтын санхүүжилтийн асуудал дээр үүссэн үл ойлголцлоос үүдэн дуусгаж байгаа хэмээсэн мэдээ цацагдсанаар маш олон үзэгчид Твиттер, Инстаграм зэрэг платформоор дамжуулан дургүйцлээ илэрхийлсээр байна.

 
Хэрэв үнэхээр тэдний хамтын ажиллагаа дуусвал Марвел Студио-гийн ерөнхийлөгч Кевин Пийж "Хүн аалз"-ын кинонуудад продюсерын ажлыг хийхээ болих юм. Ингэснээр одоогоор хамгийн их ашиг орлого олоод буй “Endgame” болон Жэймс Бондын “Skyfall” киноны амжилтыг эвдээд амжсан “Spider-man: Far From Home” кинонд Питер Паркер-н дүрийг бүтээсэн Том Холланд дахин Марвел-н кинонд гарахгүй хэмээн ойлгож болох нь.

 
Питер Паркерын дүрийг үнэхээр сайн гаргаж чадсан Том Холланд аль хэдийнэ маш олон үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд амжсан бөгөөд түүний цаашдын адал явдлыг нь бүгд догдлон хүлээж байсан юм. Түүнийх нь ч баталгаа болон энэхүү цуурхал гарснаас хойш Твиттерт “Sony”, “Spider-Man”, “Tom Holland”, “Spidey”, “Marvel” “Save Spiderman” гэх үгс дэлхий дахинд тренд болж байна.

 
Тэдний зарим сэтгэгдлүүдээс хуваалцвал:
“Stan Lee хүртэл Том Холландыг анх Хүн Аалзыг бүтээхдээ дүрсэлсэн нэгэн шиг, төгс тохирох хүн гэж хэлж байсан байхад...”
“Тони Старк үүний төлөө үхээгүй юм шүү”

“Хүн аалз – Homecoming
Хүн аалз – Far From Home. 
Хүн аалз – Сонигоос болоод алга болчихлоо”


“ Тони... Бид ялагдчихлаа..”
“ Том Холланд үүнээс хавьгүй ихийг хүртэх эрхтэй. Хүн Аалз болох түүний багын мөрөөдөл байсан. Одоо гэтэл зүгээр л мөнгөнөөс болоод энэ бүхэн нурчихаж байгаа юм уу?”
“Сони, чамайг хараал идээсэй, 3000” 
“Питер Паркерын зохиолын үйл явдлууд нь түүний Avengers-н нэг хэсэг болж мөн Тонигийн үхлийн араас гашуудаж буй дээр үндэслэж байсан шүү дээ. Одоо тэгээд Сонигийн шуналаас болоод тэр Марвэлд байхаа больчихвол бүх зүйл утгаа алдчихна. Үнэхээр дургүй хүрмээр юм.”

“ Итгэж чадахгүй нь... Тони Старкд хүндэтгэл үзүүлээч”

#Stars