Хоёр дахь ЭЕШ ирэх сарын 7-нд Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ


А.Номин | YOLO.MN
2023-11-19

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх гэж байна. 

ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа ирэх дугаар сарын 1-нээс эхлэн хэвлэж авах боломжтой.

Шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.

Эх сурвалж: БҮТ

#мэдээ