"Future Layouts: ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦЪЯ” арга хэмжээ болно


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-06-14

"United Students" Federation нийгэмлэгээс Future Layouts: Гадаадад тэтгэлгээр суралцъя арга хэмжээг энэ сарын 17-нд зохион байгуулахаар тов зарлажээ. Тус арга хэмжээнд зочилсноор:

  • Мэргэжлээ зөв сонгох
  • Гадаадын их дээд сургуулиудад элсэн орох
  • Элсэхэд шаардлагатай материалаа бүрдүүлэх, эсээ бичих
  • TOEFL болон SAT-н шалгалтанд өндөр оноо авах
  • Нийгмийн идэвхийг ашиглан тэтгэлэг авах
  • Өөрийгөө нээн шинэ зүйлсийг танин мэдэх гэсэн сэдвүүдийн хүрээнд 

Илтгэгч Х.Идэр, Б.Номин-Эрдэнэ, Т.Анарсайхан, Б.Төгөлдөр, С.Халиун нар илтгэгчид маань өөрсдийн туршлага, арга барил дээр үндэслэн өсвөр үеийнхэн та бүхэнд хэрэгтэй чухал, мэдээ мэдээллийг хүргэх болно.

Мөн тус арга хэмжээнээс олсон бүх ашиг ахмадын асрамжийн газарт хандивлагдах юм байна.

Хэзээ: 6-р сарын 17-ний өдөр 12 цагт Choco'Lantine Coffee & Cocktail House (Зүүн 4 замын автобусны буудлын баруун ард, Англи элчингийн зүүн талд)
Бүртгүүлэх: ЭНД дарж бүртгүүлнэ. 
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авах боломжтой. 
Холбоо барих: 99160011, 95024642, 8803324

#future layouts #united students #teenagers