

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Төслийн танилцуулгын өмнө донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ, олон улсын жишгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвийн зохицуулагч Б.Түмэндэмбэрэл танилцууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай ойлголт зөвхөн бие махбодын хязгаарлалттай иргэдээр хязгаарлагдахгүй. ДЭМБ-ын тодорхойлолтоор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ч мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний ангилалд багтдаг. Иймд донтох эмгэгтэй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, хамгаалалд хамруулах шаардлага үүсэж байна.
Урьдчилан сэргийлэх ажил нь хар тамхи бүү хэрэглэ гэж анхааруулах төдий биш. Энэ нь хүүхдийн төлөвшлийн наснаас эхэлдэг. Гэр бүлд түшиглэсэн хөтөлбөр, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих системтэй хөтөлбөрүүд зайлшгүй шаардлагатай.
Хүүхдэд бодит байдлыг нууж, муухай гэж жигшилгүйгээр, бага наснаас нь тайван, зөвөөр зааж сургах нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга юм. Ингэснээр хүүхэд зөв сонголт хийх, стрессийг даван туулах, сэтгэлээ удирдах чадвар сууж, насанд хүрээд донтох эрсдэл буурна.
Урьдчилан сэргийлэх ажлыг хүүхдийн төлөвшлийн наснаас эхлүүлэх нь чухал. Энэ нь гэр бүлд түшиглэсэн хөтөлбөр, цэцэрлэг, сургуульд түшиглэсэн сургалт, спорт, урлагийн арга хэмжээ зэрэг замаар системтэйгээр явагдах ёстой. Хүүхдэд бодит байдлыг нууж, муухай гэж жигшилгүйгээр, бага наснаас нь тайван, зөвөөр зааж сургах нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга юм. Ингэснээр хүүхэд зөв сонголт хийх, стрессийг даван туулах, сэтгэлээ удирдах чадвар сууж, насанд хүрээд донтох эрсдэл буурна.
Энэ бүх үйл ажиллагаа нь зөвхөн цагдаагийн байгууллагаар бус, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарууд, боловсролын байгууллагууд хамтран хэрэгжүүлэх ёстой. Мөн хувийн туршлага, зөвлөгөөн дээр тулгуурлан бус, нотолгоонд суурилсан, мэргэжлийн хүмүүс сургалт, мэдээллийг нийтэд түгээдэг тогтолцоо шаардлагатай.
Сургуулийн орчинд спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан хүмүүжил, төлөвшлийн ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Архийг муу гэж хэлсээр байтал хэрэглээ буураагүйтэй адил, зөвхөн хориглох хэлбэрийн сурталчилгаа үр дүнгүй. Иймд нотолгоонд суурилсан, шинжлэх ухаанч хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай.
Донтох эмгэг нь насан туршид анхаарал шаарддаг өвчин бөгөөд сэтгэл зүйгээ удирдах чадвар эзэмших нь гол зорилго юм.
Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг нийгмээрээ үзэн ядах, ялгаварлан гадуурхах хандлага нь тэднийг улам нуугдмал байдалд оруулдаг. Олон улсын туршлагаас харахад энэрэнгүй, хүний эрхэд суурилсан бодлого илүү үр дүнтэй байдаг. 2020 онд НҮБ-ын байгууллагууд донтох эмгэгтэй хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг баталсан ч манай улс өнөөдөр үүнийг бүрэн нэвтрүүлж чадаагүй байна.
Эмчилгээ гэдэг нь зөвхөн эмнэлэгт хэвтүүлээд гаргахыг хэлэхгүй. Эмнэлэгт суурилсан эмчилгээ болон нийгэмд суурилсан сэргээн засах үйлчилгээ хослон хэрэгжих ёстой. Сэргээн засах эмчилгээ нь сэтгэл заслын цогц үйлчилгээ бөгөөд ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл засал, хөдөлмөр засал, спорт, бясалгал, гэр бүлийн дэмжлэг зэргийг хамарна. Донтох эмгэг нь насан туршид анхаарал шаарддаг өвчин бөгөөд сэтгэл зүйгээ удирдах чадвар эзэмших нь гол зорилго юм.
Монгол Улсад ч мөн адил олон улсын стандартад нийцсэн, хүний эрхэд суурилсан, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Хар тамхи хэрэглэвэл эдгэрдэггүй гэсэн ойлголт буруу. Энэ бол эдгэрэх боломжтой өвчин бөгөөд зөв тусламж, үйлчилгээ авах нь чухал.
Сэтгэц, нийгмийн сэргээн засах төвүүд, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх замаар энэ асуудлыг цогцоор нь шийдэх боломж бидэнд бий. Манай байгууллага сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, донтолтын зөвлөхөөс бүрдсэн багтайгаар энэ чиглэлд ажиллаж байна" гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!