“Extraordinary Attorney Woo” тэдний мэндчилгээ хэрхэн бүтсэн бэ?


Б.Дариа | YOLO.MN
2022-07-21

“Woo to the Young to the Woo…”

Яг одоо хамгийн өндөр рэйтингтэй, үзэгчдийн таашаалд нийцэж буй к-драм бол Extraordinary Attorney Woo билээ. Киног цацаж эхэлснээс хойш уг цуврал нь аутизмтай хүмүүсийн тухай өрөөсгөл, хэвшмэл ойлголтыг эвдэхийг оролдсоноороо олон нийтийн ярианы сэдэв болсон юм.

Киноны гол дүрүүд болох Park Eun Bin, Kang Tae Oh нар нетизэнүүдийн зүрх сэтгэлийг булааж байна.

Гэхдээ үзэгчдийн хайрыг татсан бас нэг дүр бий. Тэр бол Өмгөөлөгч Woo Young Woo-гийн хамгийн сайн найз, Joo Hyun Young-гийн тоглосон  дүр болох Dong Geu Rami юм.

Цувралын туршид нетизенүүд хоёр дүрийн хоорондох зохицлыг гайхаж байсан ба олон хүмүүс тэдний бие биенээ дэмжиж, хайрлах нөхөрлөлийг үнэхээр сэтгэл хөдлөм байсан гэжээ.

Мэдээж хэрэг кинон дахь тэдний нөхөрлөлийн хамгийн үзүүштэй хэсгүүдийн нэг бол мэндчилгээ. Уулзах болгондоо нэрээ хэмнэлээр нь хэлж, даб, гарын хөдөлгөөн хийн өвөрмөц байдлаар мэндчилдэг.

Түүнчлэн энэ нь TXT, Stray Kids, IVE гэх мэт айдолуудын дунд ч трэнд болсноор илүү алдартай болоод байна.

Мэндчилгээний санаа нь зохиолын нэг хэсэг биш байсан бөгөөд жүжигчин Joo Hyun Young зохиосон бололтой.

Жүжигчин нэгэн ярилцлагадаа мэндчилгээний анхны санаа нь илүү энгийн буюу "Dong Dong Rea Rami", "Woo Young Woo Young Woo" байсан гэжээ.

Зохиолчид энэ нь хэт энгийн санагдаж тэд түүнээс арай өөр зүйл бодож олохыг хүссэн байна. Joo Hyun Young-д энэ нь түүний хувьд бараг л гэрийн даалгавар байсан гэдгээ хэлжээ.

“Зохиолч өөрчлөхийг хүссэн тул би маш их бодсон. Надад бараг л гэрийн даалгавар шиг санагдсан.”

— Joo Hyun Young

Эцэст нь Joo Hyun Young эцсийн санаагаа гаргасан ч эхэндээ түүнд таалагдаагүй гэдэг нь гайхмаар. Гэхдээ тэр зохиолч, Park Eun Bin хоёрт санаагаа үзүүлэхэд таалагдсан тул хоёр жүжигчин үүнийгээ нетизэнүүдийн хайрыг татахаар хөгжүүлжээ.

"Эхэндээ би мэндчилгээндээ дургүй байсан ч зохиолч, Park Eun Bin хоёрт үзүүлэхэд тэдэнд үнэхээр их таалагдсан. Ингээд Park Eun Bin төгсгөлийг нь хийсэн юм."

— Joo Hyun Young

,

Цуврал эхэлснээс хойш нетизэнүүд тэдний мэндчилгээ нь нөхөрлөлийг онцгой болгож буй хэсгүүдийн нэг гэж үзэж байна.

Эх сурвалж: Koreaboo

#Кино урлаг