aespa-ийн Ningning болон RIIZE-ийн Wonbin нарын үерхлийн “нотолгоо” шүүмжлэл дагууллаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Pann дээр нийтлэгдсэн нэгэн постод aespa-ийн Ningning, RIIZE-ийн Wonbin хоёр үерхэж байгаа гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэд сүүлийн хэдэн жилд өөр өөр хуваарьтай ажиллахдаа ижил эсвэл төстэй хувцас өмсөж байсан бөгөөд энэ нь зүгээр нэг давхцал биш, хэт олон удаа давтагдсан гэж тухайн постод дурдсан байна.

“Нотолгоо” гэж жагсаасан зүйлсэд Chrome Hearts-ийн майк, яг адилхан савхин хүрэм, малгай, барын хээтэй хүрэм зэрэг багтжээ.

Энэхүү пост ихээхэн анхаарал татаж, олон сэтгэгдэл дагуулсан бөгөөд ихэнх интернэт хэрэглэгчид эргэлзсэн байр суурьтай байсан юм. Тэдгээр хувцаснууд нь салбартаа түгээмэл өмсөгддөг загварууд бөгөөд хоёр айдол хоёулаа хувцас загварт сонирхолтой гэдгийг онцолжээ.

Сэтгэгдлүүдээс:

  • Пост бичсэн хүн sponsorship/gifting гэдэг ойлголтыг мэдэхгүй юу?
  • Иймэрхүү зүйлээр ямар ч айдлыг хооронд нь холбож болно. Хоёулаа л загвар сонирхдог хүмүүс. Тэгвэл бүх айдлууд хоорондоо үерхдэг болох нь уу? Чи бүр солиотой юм аа, Wonbin-ийг бүх эмэгтэй айдолтой холбох гээд байдаг. 
  • Ийм нийтлэг стиль байхад холбох гэж оролдож байгаа нь бүр ичмээр юм.
  • Өмнө нь Giselle байсан, одоо энэ… Чи SM-д хэт донтоод хийсвэр зүйл боддог хүн үү? Тэр хийсвэр бодлуудаа өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ л бич.
  • Chrome Hearts-ийн майк гэнэ үү? Тэр чинь хаа сайгүй байдаг энгийн зүйл шүү дээ.
  • Өмнө нь Giselle, дараа нь Chaewon, одоо Ningning гэнэ лол. Чиний амьдралд өөр хийх юм алга уу?

Энэ нь Ningning, Wonbin хоёрын тухай анхны үерхлийн цуурхал биш бөгөөд шүтэн бишрэгчид энэ мэт ярианаас аль хэдийн залхсан нь илт байна.

#aespa #Ningning #RIIZE #Wonbin