Lollapalooza хөгжмийн наадмын салхийг хагалах анхны К-поп айдол J-Hope болно


Г.Нандин | YOLO.MN
2022-07-04

BTS хамтлагийн гишүүд тус тусын хувийн уран бүтээлүүддээ анхаарахаар болсноо зарлаад удаагүй байгаа билээ. Тиймдээ ч фэн ARMY нараас нь гадна дэлхий даяар сая сая хүмүүс тэдний шинэ соло бүтээлүүдийг тэсэн ядан хүлээсээр байна.

Тэгвэл соло бүтээлүүдийн салхийг хагалж J-Hope нь 90-ээд оны дуу хөгжмийн чиг хандлагаас санаачилсан шинэхэн дуу “More”-оо олон нийтэд долдугаар сарын 1-ний өдөр цацлаа.

Уг дуу нь долдугаар сарын 15-нд гарах “Jack in the box” нэртэй соло album-д багтах юм. Мөн тэр үүний дараа буюу долдугаар сарын 31-нд Chicago хот дахь “Lollapalooza” тоглолтод оролцох болсноо мэдэгдсэн. Үүгээрээ АНУ-ийн томоохон хөгжмийн фестивалийн үндсэн тоглолтын хэсгийн салхийг хагласан анхны Өмнөд Солонгос artist болох юм.

“Jack in the box” дуу J-Hope-ийн нэгэн хэвийн байдлаас гарч, цааш хөгжих хүслийг илэрхийлжээ.

Дуугаа сонсож амжсан уу?

Эх сурвалж: Billboard

#Оддын тухай