YSC: Хэрхэн зорилготой, учир утгатай, аз жаргалтай амьдрах вэ?


YSC | YOLO.MN
2021-09-02

"Зорилготой амьдрал"
"Утга учиртай амьдрал"
"Аз жаргалтай амьдрал"

Энэ бүгдийг хүн бүр л хүсдэг. Харин үүнийг хэрхэн зүгээр л хүсэл биш ажил хэрэг болгох вэ?

Бидний хүсэн хүлээдэг YSC цуврал лекцийн энэ удаагийн зочноор Procraft Digital Design Agency-ийн CEO Л.Золзаяа уригдлаа. Тэрээр Монгол орны өнцөг булан бүрд байгаа залууст амьдралын зорилгоо хайсан нэг жилийн аялал, түүнээс гарсан санаандгүй үр дүнгээсээ хуваалцах болно.

Тэрээр зорилгынхоо эрэлд гарсан сонирхолтой аяллаа ном болгосон билээ. Түүний бичсэн "Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр" нь амьдралын зорилго, утга учир, аз жаргалыг хайж буй хүн бүхэнд зориулсан аж.

“Хувь тавилан байдаг гэдэгт би итгэдэггүй. Бидний хийсэн сонголтууд л бидний ирээдүйг бүтээж байдаг” хэмээн итгэдэг түүний сонирхолтой аяллын талаар YSC цуврал лекцээс сонсоорой. Мэдээж лекцийн дараа түүнээс хүссэн асуултаа асуух боломжтой. 

Тус лекц нь Zoom-ээр явагдах тул сонсохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Есдүгээр сарын 4-ний 17:00 цагт доорх линкээр ороод ирээрэй. 

https://us06web.zoom.us/j/82665204931

Л.Золзаяа зохиогчийн "Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр" номын талаар унших бол ЭНД дараарай. Удахгүй уулзъя! 

#YSC #YouthSustainabilityCorps #Хувь хүний хөгжил