Японы шилдэг 10 их сургууль


Т.Хулан | YOLO.MN
2023-06-29

Энэ удаа та бүхэндээ техник технологи, эрүүл мэнд гээд олон салбаруудад тэргүүлэгч ЯПОН улсын шилдэг их сургуулиудыг хүргэж байна.

1. The University of Tokyo

“Нарны улсын хамгийн шилдэг сургууль”-аар The University of Tokyo тодорсон байна. Анх 1877 онд үүсгэн байгуулагдсан уг сургууль нь Япон улсын эртний сургуулиудын нэг бөгөөд улсынхаа 15 Ерөнхий сайд, 5 сансрын нисгэгч, Дэлхийд алдартай олон тооны шилдэг эрдэмтэн, судлаачдыг төрөн гаргажээ.

2. Kyoto University 

Дэлхийн хэмжээний нэрт судлаачид болон Нобелийн 13 шагналаараа алдаршсан Kyoto University нь Дэлхийн тэргүүлэх институтуудын нэг бөгөөд одоогоор Дэлхийн их сургуулиудын чансаанд 35-т жагсч байна. Мөн Япон улсын хоёр дахь шилдэг их сургууль болсон нь уг сургуулийн боловсролын чанар хэр өндөр түвшинд байгааг нотолж байгаа гэж оюутнууд нь үзсэн аж.

3. Osaka University

Osaka University нь 1724 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Японы 6 эртний сургууль гэдгээрээ алдартай билээ. Мөн 2018 онд шүд, химийн инженерчлэл, физик, одон орон, байгалийн ухааны чиглэлээр Дэлхийн шилдэг 50 их сургуульд багтсан нь маш том амжилт болсон аж. Өнгөрсөн 2019 онд хийсэн томоохон судалгаа шинжилгээнүүдийнхээ ачаар шинжээчдээс өндөр оноо авч Дэлхийд 67-р байрт жагссан байна.

4. Tokyo Institue of Technology

1881 онд үүсгэн байгуулагдсан уг сургууль нь нийт гурван кампустай бөгөөд 10,000 гаруй оюутнуудтай билээ. Одоогийн байдлаар Дэлхийд 58-д жагсаж байгаа төдийгүй инженер, боловсролын чиглэлээрээ тэргүүлэгч сургуулиудын нэг гэнэ.

5. Tohoku University

Tohoku University нь 1907 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд, олон улсын оюутнуудыг хүлээн зөвшөөрсөн анхны их сургууль билээ. 2019 оны байдлаар Tohoku University нь Дэлхийд 77-д жагссан байна. Японд тавдугаарт жагсдаг тус их сургууль нь 10 шалгуур үзүүлэлтээс хамгийн сайн оноог авсан аж.

6. Nagoya University 

Nagoya University нь 1939 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Японы улсын харьяат долоон их сургуулийн нь шилдэгт тооцогддог гэнэ. Уг сургууль нь олон арван жил хичээсний үр дүнд судалгаа шинжилгээний дээд түвшинд хүрсэн бөгөөд Япон улсаас төрөн гарсан нийт Нобелийн шагналтнуудын гуравны нэг нь Nagoya University-г төгссөн байдаг нь гайхалтай. Одоогоор уг сургууль нь Дэлхийд 111-т жагсаж байгаа бөгөөд шинжлэх ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй залуус сонирхож үзэхийг зөвлөе.

7. Hokkaido 

1876 онд Саппоро хөдөө аж ахуйн коллеж хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд хожим Hokkaido хэмээх нэрээр дээд сургууль болсон нь Японы анхны улсын дээд сургууль болсон билээ. Мөн Японы улсын их сургуулиудын нэгд тооцогддог аж. 2019 оны байдлаар уг сургууль нь Дэлхийд 128-д жагссан байна.

8. Kyushu University 

1903 онд байгуулагдсан Kyushu University нь Япон улсын дөрөв дэх эртний сургууль юм. Бүх шатандаа шилдэг, Дэлхийн хэмжээний боловсрол олгогч гэдгээрээ алдартай уг сургууль нь 2019 онд Дэлхийд 126-д жагссан байна. 

Уг сургууль нь олон улсын судалгааны шинжилгээ, багш, оюутны харьцаа, ажил олгогчдын нэр хүндийг хэмждэг шалгуур үзүүлэлтээр хамгийн өндөр оноог авсан аж. Мөн Kyushu University-ээс сансрын нисгэгч Коичи Ваката, бидний сайн мэдэх Нарутог бүтээгч, манга зураач Масаши Кишимото нар төрөн гарчээ.

9. Waseda University

Waseda University нь Япон улсын нийслэл, Токио хотын төвд байрладаг бөгөөд Японы долоон Ерөнхий сайд болон томоохон албан тушаалын ажилчдыг төрүүлэн гаргадаг гэдгээрээ алдартай сургууль юм. Мөн уг сургуулийн оюутны хотхон нь улсдаа хамгийн томд тооцогддог төдийгүй 100 улс орны 5000 гаруй олон улсын залуус байдаг аж. Энэ нь олон улсын оюутны хувь хэмжээг хэмжих шалгуур үзүүлэлтэд өндөр оноо авсан бөгөөд Дэлхийн топ 10-т багтдаг байна.

Уг сургууль нь өнгөрсөн 2019 оны жагсаалтаар Дэлхийд 208-д эрэмбэлэгдсэн билээ.

10. Keio University

Keio University нь 1858 онд одоогийн нийслэл Токио хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд Японы хамгийн анхны дээд боловсрол олгогч хувийн сургууль юм. Одоогийн байдлаар Дэлхий дахинд нийт 300 гаруй боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг аж. Харин өнгөрсөн 2019 оны байдлаар Дэлхийд 198-д эрэмбэлэгдсэн бөгөөд олон улсын оюутнууд руу чиглэсэн хөтөлбөрүүд, ажилчдын сэтгэл ханамжийн байдал, олон улсын эрдэмтдээс өндөр оноо авсан нь улсынхаа хамгийн шилдэг 10 их сургуульд багтахад нөлөөлжээ.

 

#Боловсрол