&Team-ийн К “Blue Lock”-ийн кинонд тоглохоор боллоо


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Спортын тухай гардаг алдарт анимэ болох BLUE LOCK-ийг кино болгож байгаа билээ. Уг киноны талаарх хүлээлт үзэгч, фенүүдийн дунд маш өндөр байсан дээр нэмээд &Team хамтлагийн гишүүн К буюу Кога Юүдай нь Наги Сэйширогийн дүрд тоглох болсон нь баяр дээр баяр нэмсэн явдал болсон юм. К-ийн анимэний чухал дүрүүдийн нэгд тоглоно гэсэн мэдээллийг киноны албан ёсны сайт болон сошиал хаягуудаар мэдэгдсэн байна.

Гэхдээ бүх зүйл албан ёсны болж батлагдахаас өмнө зарим нэг анзааргатай үзэгчид К-г анимэний кино хувилбарт дүр бүтээх эсвэл киноны дууг дуулах магадлалтай гэж таамаглаж байжээ. Энэ бүх таамаглалын дараа хуучнаар твиттер, одоогийнхоор Х дээрх киноны албан ёсны хаяг дээр “Танилцахад таатай байна, Япон, Би бол...&Team-ийн K байна…” гэсэн тайлбартай нийтлэл орсноор баттай болсон байна.

К-ийн тоглох дүр болох Наги Сэйширо нь хөл бөмбөгт тийм ч их ач холбогдол өгдөггүй, залхуу тоглогч мэт харагддаг ч тун онцгой чадвартай нэгэн бөгөөд энэхүү чадвар нь BLUE LOCK-ийн өрнөлд маш чухал үүргийг гүйцэтгэдэг.

К ийнхүү Наги Сэйширогийн дүрд тоглох болсонтойгоо холбогдуулан өөрийн хувийн инстаграм хаягийг нээж, анхны постоо нийтэлжээ. Тэрээр “Би Сэйширо Нагигийн дүрийг бүтээхээр болсон. Энэ нь миний бие даан кинонд тоглож байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Blue Lock шиг бүтээлээр дебют хийх боломж олдсонд үнэхээр их талархаж байна. Ийм гайхалтай жүжигчид болон багийн хамт бүтээсэн төслийг аль болох олон хүн үзвэл надад үнэхээр сайхан санагдана. Кино маань энэ зуны 08-р сарын 07-нд нээлтээ хийнэ!!! Та бүхэн хүлээж байгаарай!” гэжээ.

Киноны бусад жүжигчдийн бүрэлдэхүүнд Такахаши Фумияа (Исаги Ёичи), Сакурай Кайто (Бачира Мэгүрү), Такахаши Кёохэй (Чигири Хёома) болон Номура Коута (Кунигами Ренсүкэ) зэрэг уран бүтээлчид гол дүрүүдийг бүтээж байгаа юм.

Эх сурвалж: Pinkvilla

#Blue Lock