Black Eyes Peas болон CL нар хамтран уран бүтээл гаргалаа


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-10-29

Барууны алдарт Black Eyed Peas хамтлаг болон кпоп урсгалын томоохон төлөөлөгч Сиэл (CL) нар  “Dopeness” хэмээх хамтарсан уран бүтээл гаргажээ.

Энэхүү уран бүтээлээр тэд анх удаа хамтарч буй хэрэг биш бөгөөд 2013 онд рэппэр Сиэл, Вилл Ай Эм (Will I am)-ийн “Gettin Dumb” дуунд хамтарч байсан юм.

Харин 2011 онд “MNET- Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслол” дээр  Сиэл болон Black Eyed Peas хамтран “Where is the love” дууг дуулсан удаатай.

Black Eyed Peas: Бид олон улсын дуу хөгжимд үнэхээр их хайртай. Энэ бол урлагийн хүнд байх ёстой чанар.  Кпоп урсгал сүүлийн үед олон улсад маш хүчтэй гарч ирж байна. Үүнд их баяртай байгаа.

Табу (Taboo): Бидний цомгийн бүх зүйл шинэлэг болж чадсан гэж бодож байна. Өнөөгийн хөгжмийн салбарт шинэ зүйл л хэрэгтэй. Тиймээс уг цомог бол шинэ туршлага, шинэ өнгө төрх, шинэ дуунаас бүрдэх болно.

10-р сарын 26-нд цацагдсан “Masters of the Sun” хэмээх цомог нь 12 дуунаас бүрджээ. Та бүхэн Сиэлтэй хамтарсан “Dopeness” уран бүтээлийг нь хүлээн авна уу.

#Kpop