BIGBANG Taeyang, BTS Jimin хоёрын хамтарсан уран бүтээл гарах уу?


Х.Даваахүү | YOLO.MN
2022-12-12

Солонгосын хэд хэдэн мэдээллийн хэрэгслүүд BTS-ийн Jimin нь BIGBANG хамтлагийн гишүүн Taeyang-ийн ирэх нэгдүгээр сард цацах шинэ бие даасан цомгийн “Онцлох уран бүтээлч” байх бололтой гэж таамаглаж байна. 

BTS-ийн гишүүд  сүүлийн хэдэн сарын турш соло дуун дээрээ хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Jimin хамтарсан уран бүтээлд ажиллаж магадгүй гэжээ.

Сонирхолтой нь Jimin өөрийгөө Taeyang-ийн шүтэн бишрэгч гэдгийг хэлж байсан ба одоогоор тэдний хамтралыг BIGHIT MUSIC болон YG Entertainment хараахан батлаагүй байна. Гэхдээ Taeyang энэ жил BTS-ийн гишүүдтэй ойр байгаа харагдсан тул итгэл төрүүлэхүйц байгаа юм. 
Тухайлбал тэр өнгөрсөн долдугаар сард J-Hope-ийн “Jack in the Box” үдэшлэгийн VIP зочдын дунд байсан ба найм, ёсдүгээр сард RM-ийн номын нээлт, урлагийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд харагдсан байна.

Эх сурвалж. soompi.com

 

#Дуу хөгжим