Instagram платформ Snapchat болон BeReal-тэй төстэй "Instant" функцыг нэвтрүүлжээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Инстаграм платформ “Instants” нэртэй шинэ функц нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү функц нь "Close Friends" буюу дотны найзуудтайгаа болон бусад дагагчидтайгаа зөвхөн нэг удаа үзэх боломжтой хувийн зургуудыг хуваалцах шинэ цэс юм. Хуваалцсан зургууд 24 цагийн турш идэвхтэй байх бөгөөд үүний дараа автоматаар устгагддаг байна.

Инстаграм нь ихэвчлэн сайтар засварлаж, өнгө төрхийг нь илүү үзэмжтэй болгосон зураг, бичлэгүүдээр дүүрэн байдаг бол “Instants” функц нь түүний эсрэгээр ямар нэгэн нэмэлт засвар ашиглалгүйгээр найзууддаа зургаа хурдан хуваалцахад чиглэжээ. Хэрэглэгчид зөвхөн инстаграм доторх камераар зураг авах боломжтой бөгөөд зурагт нэмэлт засвар хийх боломжгүй байна. Мөн утасны зураг хадгалдаг аппликэйшнаас зураг оруулахыг дэмжихгүй.

Хэдийгээр зураг дээр текст нэмэх боломжтой ч нэмэлт засвар хийх боломжгүй. Meta компанийн мэдээлснээр энэхүү функцийн гол зорилго нь тухайн мөчийг яг байгаа чигээр нь нэмэлт засваргүйгээр хуваалцах гэжээ. Гэхдээ энэ шинэ функц нь Snapchat, Locket, BeReal зэрэг платформуудаас санаа авч түр хугацааны контент дээр төвлөрчээ.

Мөн Meta компани “Instants”-ийг тусдаа апплекэйшн хэлбэрээр туршиж байгаа бөгөөд одоогоор Spain болон Italy зэрэг орнуудад тестэлж байна.

Хэрэглэгчид Instagram inbox-ийн баруун доод буланд байрлах жижиг зургийн icon дээр дарж Instant үүсгэх боломжтой. Instant илгээсний дараа хүлээн авагчид emoji reaction өгөх, reply бичих эсвэл өөрийн Instant-аа буцаан илгээх боломжтой. Meta-ийн мэдээлснээр хэрэглэгчид бусдын илгээсэн Instants-ийг screenshot хийх эсвэл screen record хийх боломжгүй байна. Мөн илгээсэн Instants нь нэг жилийн хугацаанд private archive-д хадгалагдах бөгөөд хэрэглэгчид тэдгээрийг recap болгон нэгтгэж Instagram Story дээрээ нийтлэх боломжтой.

Хэрэв хэрэглэгч санамсаргүйгээр Instant илгээсэн бол undo товчийг ашиглан нээгээгүй байгаа хүмүүсээс буцаан устгах боломжтой. Харин Instants хүлээж авахыг хүсэхгүй бол inbox дахь зурагнууд дээр удаан дарж swipe хийснээр түр хугацаанд унтраах боломжтой бөгөөд тодорхой хэрэглэгчдийг mute эсвэл block хийх сонголт бий.

Instagram анх найзууд дундаа өөрсдийн цаг мөчөө хуваалцах платформ байдлаар эхэлж байсан ч сүүлийн жилүүдэд инфлюнсер контент болон зар сурталчилгаа ихэссэнээр анхны өнгө төрхөөсөө бага зэрэг хазайсан гэж олон хэрэглэгч үздэг. Харин Instants функц нь илүү энгийн болон хувийн харилцааг эргэн авчрах зорилготой алхам байж магадгүй юм.

Гэхдээ зарим шинжээчдийн үзэж байгаагаар Instagram энэ төрлийн функцийн трендээс бага зэрэг хоцорсон байж болох юм. Учир нь Snap Chat, BeReal-д байдаг энэ функцийн хэрэглээ өмнөхөөсөө буурсан бөгөөд олон хэрэглэгч аль хэдийн Instagram Stories-ийг өдөр тутамдаа ашигладаг болсон тул тусдаа шинэ функц хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.

Эх сурвалж: Techcrunch

#Инстаграм #зөвлөгөө