Өнгөрсөн долоо хоног Инстаграмд: Марал-Од & Халиунаа, BLOO, Doja Cat...


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-09-16

Техник технологи хурдацтай хөгжиж буйтай зэрэгцэн мэдээ мэдээллийн хамгийн чухал хэрэгслүүдийн нэгт сошиал медиа албан ёсоор бичигддэг болсон билээ. Тиймдээ ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд Инстаграм дээрх мэдээллүүдээс хоцрохгүй байх хэрэгтэй болсон. Гэвч хүн бүрд өдөр болгон Инстаграмаа гүйлгээд суух цаг гардаггүй тул YOLO.mn сайтын зүгээс та бүхэндээ зориулан өнгөрсөн долоо хоногийн онцлох долоон нийтлэлийг багцлан хүргэж байна.

ЖҮЖИГЧИН EMMA ROBERTS БИЕ ДАВХАР БОЛЖЭЭ

Жүжигчин Emma Roberts-г та бүхэн “Wild Child”, “Aquamarine” болон “We’re the Millers” зэрэг кинонуудаар нь эсвэл “Scream Queens”, “American Horror Story” зэрэг цувралуудаар нь сайн мэдэх биз ээ. Үзэсгэлэнтэй царай, гайхалтай жүжиглэх чадвараараа олны хайрыг булаасан жүжигчин бүсгүй маань харин бие давхар болсноо зарлаад удаагүй байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Emma ахин нэг бие давхар зургаа хуваалцаад амжжээ. 

VOICE ШОУНЫ ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ

2020 оны “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг амжилттай болж өндөрлөн олон авьяаслаг охид залуусын дуу хоолойг дэлхий дахинд түгээсэн билээ. Энэ жилийн хувьд өсвөр үеийнхний оролцоо өмнөх жилүүдээс ч илүү байсан нь нэг талаараа онцлог зүйл болсон. Харин тэдний төлөөлөл болсон, шоуны оролцогчдын нэг Марал-Од, Халиунаа нар хамтдаа гадаад төрхөө эрс өөрчилжээ. Хурц тод өнгөөр үсээ будахдаа ч, өөрсдийнхөө дуртай загвараар хувцаслахдаа ч хэн нэгнээс огт айж эмээлгүйгээр яг л өөртөө таалагдаж амьдарч буй нь шинэ үеийн залуучуудын төлөөлөл яах аргагүй мөн болохыг нь батлан харуулж байна. 

ДУУЧИН BLOO-ГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

“Чи бол миний downtown baby

Мэлмий чинь үдшийн тэнгэрт түгсэн одод

Чи бол миний шөнө бүр зүүдлэхийг хүсдэг зүүд

Хонгор минь, чамгүйгээр би үүнийг хийж чадахгүй нь”

Та ч бас энэ дууг хаа нэгтээ сонсоод амжчихсан уу? Өмнөд Солонгосын дуучин BLOO-гийн “Downtown Baby” гэх энэхүү дуу нь  2017 онд олны хүртээл болсон хэдий ч энэ зун нэлээдгүй хүний анхаарлыг татаад амжсан билээ. Тэгвэл өдгөө 25 настай залуу дуучин маань ахин нэг шинэ уран бүтээлээрээ эргэн иржээ. Түүний шинэхэн дуу болох “내 탓 (Nae tat)”-г та бүхэн эндээс хүлээн авч сонсоорой.

ЦАСАНД ХУЧИГДСАН ҮЗЭСГЭЛЭНТ ХӨВСГӨЛ

Цаг агаар, улирлын онцлогоос үл хамааран Монгол орны минь байгаль үргэлжид үзэсгэлэн гоогоо харамгүй дэлгэж байдаг. Зунжин нэг нэгээрээ цуварч очоод ч сайхныг нь магтаж ханаагүй Хөвсгөл нууранд өнгөрсөн долоо хоногт жилийн анхны цас оржээ. Уг “тансаглал”-ыг харин камерт ийнхүү буулгасан байна.

ДУУЧИН DOJA CAT NARCISSE СЭТГҮҮЛИЙН НҮҮРЭНД

Дуучин Doja Cat-г та бүхэн “Say So”, “Rules” болон “Boss B*tch” зэрэг дуунуудаар нь мэдэх байх. Түүнийг эртнээс сонсож ирсэн бол “Mooo!” дуугаар нь ч мэдэж магадгүй. 2020 он түүний карьерын хувьд хамгийн дэвшилттэй жил байсан гэж хэлж болно. Тэгвэл Doja маань ирэх сарын Narcisse сэтгүүлийн нүүрийг чимэхээр болжээ. Түүний VMA ёслол дээрх үзүүлбэрийг үзэх бол эндээс хүлээн авна уу.

"ГАНГСТЕРУУД" КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ДУУСЧЭЭ

Реппер Gee, жүжигчин Лхагвацэрэн, Цогтбаяр нарын хамтран бүтээж буй “Гангстерууд” нэртэй киноны зураг авалт дуусчээ. Энэ тухай реппер Gee өөрийн Инстаграм хуудаснаа ийн хуваалцжээ.

Реппер Gee “Олон хүмүүс олон сар бэлдэж, олон шөнийн нойроо хугаслаж, олон өдрийн хөдөлмөрөө зориулсан “ГАНГСТЕРУУД” киноны маань зураг авалт амжилттай өндөрлөлөө... Зураг авалтын турш тус дэм болсон найз нөхөд, ах дүүс, хамтран ажилласан байгууллагууддаа, мөн хийсэн зүйлсийг маань үргэлж дэмждэг дэмжигчиддээ маш их баярлалаа!!!” хэмээжээ.

СҮҮЛИЙН АРВАН ЖИЛД ХИЙГДСЭН ШИЛДЭГ РОМАНС/ДРАМ КИНОНУУД

Инстаграмд кино урлагийн тухай сонирхолтой баримтууд нийтэлдэг Marvin Movie хаягаас өнгөрсөн арван жилд бүтээгдсэн шилдэг 10 романс/драма киног нэрлэжээ. Үүнд:

  • Blue Valentine (2010)
  • Crazy, Stupid, Love (2011)
  • Silver Linings Playbook (2012)
  • The Perks of Being a Wallflower (2012)
  • Moonrise Kingdom (2012)
  • Before Midnight (2013)
  • Her (2013)
  • The Great Gatsby (2013)
  • Blue Is the Warmest Colour (2013)
  • The Fault in Our Stars (2014)
  • Carol (2015)
  • The Danish Girl (2015)
  • Brooklyn (2015)
  • The Age of Adaline (2015)
  • Me Before You (2016)
  • Allied (2016)
  • Call Me by Your Name (2017)
  • A Star Is Born (2018)
  • Marriage Story (2019)

Эдгээр бүтээлүүдээс үзэж амжаагүй бол намрын сэрүүхэн өдрүүдийг ашиглаад та ч бас сонирхоод үзээрэй.

Дараа долоо хоногт эргэн уулзтлаа түр баяртай.

 

 

 

 

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд