Жүжигчин Жейсон Момоа болон Эйза Гонзалес нар болзож эхэлжээ


Сондор | YOLO.MN
2022-05-16

Холливудын жүжигчин 42 настай Жейсон Момоа болон 32 настай Эйза Гонзалестай болзож байгааг тэдний ойрын эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь жүжигчин эрийн хувьд хүүхдүүдийнх нь ээж, хуучин эхнэр Лиза Бонетээс энэ оны нэгдүгээр сард салж буйгаа зарласнаас хойш нэр холбогдож буй анхны бүсгүй юм.  Тэд хэдий салсан ч эерэг харилцаатай хэвээр байгаа гэж эх сурвалж People-д мэдээлжээ.

Момоа, Гонзалес хоёрыг мэддэг ойрын нэгэн эх сурвалж “Тэд хоёулаа ажил ихтэй завгүй ч хамтдаа байх хугацаандаа цагийг сайхан өнгөрөөж байгаа. Одоохондоо тийм ч гүн гүнзгий харилцаа үүсгээгүй байна” гэжээ.

Өнгөрсөн сард Момоа Лос Анжелес хотод Гонзалесийн шинэ киноны "Ambulance" /Түргэн тусламж/ киноны нээлтэд ирсэн ч тэд улаан хивсний ёслолд хамтдаа ирээгүй юм.

Эх сурвалж: People

#Мэдээ