"ЯПОНД СУРАЛЦАЦГААЯ" боловсролын үзэсгэлэн болно


Б.Дариа | YOLO.MN
2022-09-22

"Япон Улсад суралцацгаая" боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Тус мэдээллийн яармагт Япон улсаас их дээд сургууль, мэргэжлийн болон япон хэлний сургуулиудын багш төлөөлөгчид ирж оролцоно. Мөн Японд суралцах талаар бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй өгөх юм. Түүнчлэн Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг та бүхэнд Японд хэрхэн яаж суралцаж амьдрах талаар хүссэн асуултанд хариулт өгөх тул Япон улсад суралцахаар сонирхож буй хүүхэд залуус минь заавал очоорой.

Урьдчилан бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай.

ХЭЗЭЭ

9-р сарын 24 13:00-18:00
9-р сарын 25 13:00-17:00

ХААНА

BLUE SKY зочид буудлын 3 давхар Diamond заал

#Мэдээ