
Meta компани зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд хиймэл оюун ухаанд суурилсан шинэчлэлтүүдийг тогтмол танилцуулсаар байна. Саяхан хиймэл оюун ухаанд суурилсан зураг, бичлэг засварлах хэрэгслүүдээ инстаграм платформын стори хийх хэсэгт оруулж эхэлжээ. Одоо хэрэглэгчид зураг, бичлэгээ өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой болжээ.

Өмнө нь инстаграмд хиймэл оюун ухаан ашиглан зураг засварлах боломжууд байсан ч зөвхөн Meta AI чатботтой холбоотой байлаа. Харин одоо сторид текстэн заавар нэмсэнээр эдгээр засварлах функцууд илүү хялбар, хүртээмжтэй болж байгаа байна.
Энэ шинэ боломжийг стори хэсгийн дээд талд байрлах дүрс дээр дарж Restyle гэх цэснээс олж болно. Зургаа засахдаа add(нэмэх), remove (устгах), эсвэл change(өөрчлөх) зэргээс сонгож, текстэн заавар талбарт хүссэн өгөгдлөө оруулна. Жишээ нь Meta-ийн тайлбарласнаар та үсний өнгөө өөрчлөх, толгой дээрээ титэм нэмэх эсвэл малгай нэмэхийг хүсэж байвал тэр өгөгдлөө тайлбарлан бичихэд л хангалттай. Мөн олон сонголттой эффектүүд бий.
Гол анхаарах зүйл нь инстаграм дээр Meta AI ашиглахдаа та Meta-ийн AI-ийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь таны зураг, нүүрний онцлогийг AI-д задлан шинжлэх зөвшөөрлийг өгч байгаа хэрэг. Эдгээр нөхцлийн дагуу зургаа хийх үед зургийн агуулгыг дүгнэх, өөрчлөх, зураг дээр үндэслэн шинэ зураг үүсгэх эрхтэй болж байгаа юм.
-082359-1372358197.png)
Meta компани сүүлийг үед олон тулд хиймэл оюун ухаанд суурилсан шинэчлэлтүүдээ тогтмол танилцуулсаар байна. Саяхан инстаграм хэрэглэгчдэд постын дор г сэтгэгдэл бичихэд туслах “Write with Meta AI” гэх текстэн заавар туршиж байлаа.
Similarweb-ийн шинэ мэдээллээр iOS болон Android платформ дээрх инстаграмын өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 10-р сарын 17-ны байдлаар 2.7 саяд хүрсэн нь дөрвөн долоо хоногийн өмнөх 775,000-аас нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Мөн эцэг эхчүүдийн санаа зовнилыг шийдвэрлэх үүднээс Meta компани энэ сарын эхээр шинэ эцэг эхийн хяналтын функцуудыг нэвтрүүлж, өсвөр насныхан Meta AI чатботтой ямар сэдвээр харилцаж байгааг хянах боломжтой болсон.
Эх сурвалж: Techrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!