Жон Грийнийн анхны зохиол “Looking for Alaska” дэлгэцийн уран бүтээл болно


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-05-11

“The Faults in Our Stars” зохиол 2012 онд ном болон хэвлэгдэж, цаашлаад 2014 онд дэлгэцийн уран бүтээл болон маш олон хүний нулимсыг цийлгэнүүлж чадсан. Кара Делвинийн өвөрмөц төрхөөр үзсэн бүрийнхээ зүрхэнд гүн хоногшсон “The Paper Towns” зэрэг зохиолуудын эзэн Жон Грийний талаар та хэдийнээ мэдэх бизээ.

Тэгвэл түүний анхны зохиол, 2005 онд бичсэн “Looking For Alaska” нь энэ онд 8 хэсэгтэй телевизийн цуврал болон үзэгчдэд хүрэхээр болжээ.

“Looking for Alaska” зохиол нь Майлс Пюж Холтер хэмээх өсвөр насны хөвгүүний талаас бичигдсэн бөгөөд шинэхэн сургуульд элсэн ороод Аласка Ионтой учирдаг. Гэвч удалгүй тохиох гэнэтийн аймшигт явдлаас болоод Майлс үнэнийг олж мэдэх адал явдалтай тулгардаг ажээ.

Энэхүү цувралд Чарли Пламмер болон Кристин Фрост нар Майлс, Аласка хоёрын дүрийг бүтээнэ.

Үүнээс гадна “Riverdale” цувралын Свийтпий дүрээрээ олны хайрыг татсан Жордан Коннор харин Кэвиний дүрийг бүтээсэн бол  “13 reasons Why” цувралын жүжигчдийн нэг Хенри Зага, “Happy Death Day аймшгийн киноны гол дүр Рэчел Мэтьюс нар чАласкаг хайх адал явдлын нэг хэсэг болох нь ээ.

Үзэгчдийн хүртээл болох өдөр нь хараахан зарлагдаагүй байгаа энэхүү цуврал аль хэдийнээ олны анхаарлыг татаад эхэлчихсэн бөгөөд дэлгэцийн шинэхэн бүтээл үзэгчид, уншигчдынхаа урмыг хугалахгүй хэмээн найдаж байна.

#TVSerial