Итгэлцэл бол эрүүл харилцааны суурь. Гэвч өгүүлж буй түүхүүд нь зөрдөг, цаг хугацааны шугам нь үл нийцдэг, эсвэл дотоод зөн чинь “нэг л биш” гэж хэлээд байвал яах вэ?
Архаг худалчтай үерхэнэ гэдэг сэтгэл зүйг хамгийн ихээр ядраалаг. Хүн бүр хааяа нэгэн "гэмгүй" худал хэлдэг бол худалч хүн байнга ямар ч хэрэгцээгүй худал ярьж, таны бодит байдлыг мэдрэх мэдрэмжийг аажмаар үгүй хийдэг. Гэхдээ ялангуяа романтик харилцааны эхэн үед сэтгэл татам байдал нь энэ зан чанарыг халхалж байдаг.
Дохио №1: Тэдний өгүүлдэг түүх байнга өөрчлөгддөг (бага зүйл ч байсан хамаагүй)
Тэдний хамгийн нийтлэг байдал бол ярьдаг түүхүүд нь өөрчлөгддөг. Зарим нэгэн зүйл нэмэгдсэн, устсан эсвэл бүр зөрчилдсөн байдаг. Та түүнийг нь хэлэхэд тэд:
Жишээ нь:
Энэ мэт зөрүүтэй зүйлс таныг өөртөө эргэлзэхэд хүргэдэг. Архаг худалч нар гэслайтинг хийхдээ гаршсан — ингэснээр та өөрийнхөө ой санамж, мэдрэмжид итгэхээ больж, тэдний хяналтад орно.
Яагаад энэ нь чухал вэ:
Энэ мэт “багахан өөрчлөлт”-үүд таны зөн совинг үгүй хийж, таныг эргэлзээтэй, хараат байдалд оруулдаг. Ингэснээр тэдний хяналтад байх болно.
Дохио №2: Тэд шал хэрэггүй зүйл дээр хүртэл худал хэлдэг
Худалч хүний хамгийн сонин нь тэд юу ч байсан худал хэлдэг. Хаана байсан, юу идсэн, ямар кино үзсэн гэх мэт амархан шалгах зүйлс дээр хүртэл худлаа ярих нь бий.
Жишээ нь:
Дохио №3: Худал нь илрэх үед хамгаалж эсвэл үл тоомсорлодог
Хүмүүс хааяа нэг худал хэлдэг ч, үнэнтэй нүүр тулгарсан үед хүлээн зөвшөөрч чадах эсэх нь ялгааг бий болгодог. Архаг худалчтай зөрчилдөхөд тэд:
Энэ бол буруу ойлголцол биш хяналт тогтоох оролдлого. Тэд илчлэгдэхээс айдаг тул ийм нарийн аргачлал хэрэглэж таныг дотроос нь хянаж эхэлдэг.
АРХАГ ХУДАЛЧ НАР ЯАГААД ХУДАЛ ХЭЛДЭГ ВЭ?
Ихэнхдээ дараах шалтгаантай:
Зарим тохиолдолд тэд өөрсдөө ч худал хэлж байгаагаа бүрэн ойлгодоггүй. Энэ нь амьд гарахын тулд бага наснаасаа бий болгосон аврах механизм байж ч магадгүй.
Гэхдээ тэднийг өөрчлөх, оношлох нь таны үүрэг биш. Таны үүрэг бол өөрийн дотоод амар тайвныг хамгаалах.
Архаг худалчтай үерхэх нь ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
Ийм харилцаа нь ихэвчлэн сэтгэлзүйн дарамт, гэслайтинг, цаашлаад травматик хамаарал (trauma bonding) үүсгэдэг.
ТА АРХАГ ХУДАЛЧТАЙ БОЛЗОЖ БАЙВАЛ ЮУ ХИЙХ ВЭ?
1. Бариж авах гэж оролдохоо боль — харин ажиглаТагнуулч шиг бүү ханд. Ярианы дараа танд эргэлзээ, үл итгэх байдал, түгшүүр төрж байна уу? Энэ бол өөрөө нотолгоо.
2. Зөн совиндоо итгэ
Хэрвээ ямар нэг зүйл “буруу санагдаж” байвал — үнэхээр л буруу байгаа.
3. Хил хязгаараа тогтоо
“Үнэнч байдал миний хувьд зайлшгүй шаардлага” гэж хэл. Хэрвээ тэд бухимдаж, бултаж, таны санаа зовнилыг үгүйсгэж байвал та бүхнийг ойлгосон гэсэн үг.
4. Гадны дэмжлэг аваарай
Сэтгэл судлаач, найз нөхөд гэх мэтээр өөрийгөө ойлгож, харилцаагаа эрүүл нүдээр харах тусламж аваарай.
ТА ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХТЭЙ
Архаг худалчтай үерхэнэ гэдэг зүгээр л урам хугарах асуудал биш — энэ бол сэтгэцийн тогтвортой байдлыг алдагдуулдаг зүйл.
Та үргэлж худал хуурмагийг тэвчиж байх ёстой хүн биш. Танд үнэн, тодорхой байдал, харилцан хүндлэл дээр суурилсан харилцаа хэрэгтэй.
Өөрийгөө сонго. Тайван байдлаа сонго.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!