2020 оны Дэлхийн шилдэг 10 их сургууль


Э.Цовоо | YOLO.MN
2019-11-12

Мэдлэг боловсрол бол хүний амьдралд хамгийн чухал байр суурь эзэлдэг зүйл. Тухайн мэдлэгийг олж авахын тулд та өөрийн зүгээс тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргах хэдий ч сайн багш, сайн сургууль сонгох нь мөн ч чухал нөлөө үзүүлнэ. 

“Times Higher Education” сэтгүүлийн хамт олон жил бүр дэлхий дээрх орон орны их сургуулийг ранк буюу үзүүлэлтээр нь жагсаан, шилдэг сургуулиудыг тодруулдаг билээ. Ингээд оюутан сурагч та бүхэндээ зориулан 2020 оны шилдэг 10 сургуулийг танилцуулж байна.

 

Тус сэтгүүлийн зүгээс “ Өнгөрсөн жилүүдийг авч үзэхэд Хятад улсын  их сургуулиуд хурдацтай өсөн дэвшсэн. Сурагчид нь их сургуулиа төгсөөд олон улсын түвшинд ажиллах, олон улсын түншүүдтэй хамтран ажиллах нь ихсэж, санхүүжилтийн өндөр түвшинд хүрч байна” хэмээжээ.

Шилдэг 5 их сургуулийн талаар дэлгэрэнгүйг танилцуулбал:

MASSACHUSETTS INSTITUTE OF TECHNOLOGY

"MIT" нэрээрээ олонд танигдсан Массачусетс технологийн их сургууль нь томоохон шинжлэх ухааны нээлт, дэвшилтэт радарын хөгжил, соронзон цөмийн санах ойн нээлт зэрэг олон гайхалтай нээлтүүдийг нээн илрүүлж, дижитал компьютерын хөгжлийг хурдасгаж байгаа билээ. 

STANFORD UNIVERSITY

Дэлхийд Стэнфордын их сургуулийн талаар сонсоогүй хүн ховор байх. 2019 оны байдлаар 3-р байранд жагссан бол 2020 хувьд ранк буурсан ч мөн л шилдэг 5-т багтжээ. 

Стэнфордын түнш болон төгсөгчдийн үүсгэн байгуулсан компаниуд жилд дор хаяж 2.7 их наяд ам.долларын орлого олдог. Тухайлбал Google, Nike, Netflix, Instagram зэрэг нь тус их сургуулийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан компани юм.

UNIVERSITY OF CAMBRIDGE

Кембриджийн их сургууль нь 18'000 гаруй оюутантай бөгөөд тэдний 4'000 нь 120 улсаас ирсэн гадаад оюутан юм. Нийт 15 сая гаруй ном бүхий 100 номын сантай гэдгээрээ алдартай билээ.

CALIFORNIA INSTITUTE OF TECHNOLOGY

Тэд заах, судалгаа шинжилгээ хийх, ишлэлийн нөлөөлөл, мэдлэг дамжуулах, олон улсын төлөв байдал гэсэн таван чиглэлээр 100 онооноос 80-аас дээш оноо авсан хоёрхон сургуулийн нэг юм.

UNIVERSITY OF OXFORD

Жагсаалтыг 4 жилийн турш дарааллан тэргүүлж байгаа Оксфордын их сургууль нь "Олон улсын" гэдгээрээ алдартай. Тэд 1190 онд анхны гадаад оюутнаа элсүүлж байсан бөгөөд одоогоор нийт багш нарын 40 хувь нь гадаадын иргэн байна.

Та бүхэн ч мөн өөртөө зорилго тавин, эдгээр шилдэг сургуульд орохын тулд хичээгээрэй.

Эх сурвалж: www.weforum.org

#Их сургууль #University