Харвардын их сургуулийн ээлжит тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


А.Анужин | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэх зорилгоор Эрүүл мэндийн яам Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” сэдэвт жилийн хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна. 

Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2025 оны хугацаанд нийт 40 хүнийг амжилттай хамруулсан болно. Энэ удаагийн 2025-2026 оны хөтөлбөрт дараагийн 20 манлайлагчдыг бэлтгэхэд бэлэн болоод байна.

Хөтөлбөрт тавигдах шаардлага: 

  • Төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 3 болон түүнээс дээш жил ажилласан удирдах албан тушаалд ажилладаг эрүүл мэндийн ажилтан;
  • Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай 35 хүртэлх насны иргэд хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэл дээр бүрдүүлэхийг анхаарна уу. 

  • Товч намтар (CV)
  • Анкет
  • Боловсролын зэргийг нотлох дидлом, дүнгийн хуудсын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
  • Эссэ /Хөтөлбөрт хамрагдах тухай 350-500 үгтэй байна/
  • Одоогийн эсхүл өмнөх ажил олгогчийн дэмжсэн захидал (Reference letter)
  • Ажил байдлын тодорхойлолт          

Материал хүлээн авах эцсийн хугацаа:

2025 оны 8 дугаар сарын 29-ний 15:00 цаг хүртэл. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
1-р үе шат: 2024 оны 8 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд анкет болон холбогдох баримт бичгийг хүлээн авна. 
Жич: Анкет болон холбогдох баримт бичгийг албажуулан pdf форматад оруулж, нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан postgraduate@moh.gov.mn имэйл хаягт заасан хугацаанд ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

2-р үе шат: Зөвхөн 1-р шатанд тэнцсэн оролцогчдод ярилцлагын цаг болон бусад мэдээллийг өөрийн цахим хаягаар мэдэгдэх болно. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН  20 ОРОЛЦОГЧИЙГ 15,900 АМ ДОЛЛАРААС ЧӨЛӨӨЛНӨ

Энэ жилийн хөтөлбөрийн хувьд 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эхлэн жилийн хугацаанд үргэлжлэх ба сургалтын хугацаанд суралцагч хоёр удаагийн семинарт биечлэн, нэг удаагийн семинарт цахим хэлбэрээр оролцох болно.

  • Семинар 1: 2025 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Малайз Улсын Санвей Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана. 
  • Семинар 2: 2026 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
  • Семинар 3: 2026 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотноо Харвардын Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчийг сургалтын төлбөр болох 15,900 ам.доллараас чөлөөлнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

#Харвард