TechGirls охидын код бичих солилцооны хөтөлбөрт гурван охин тэнцлээ


Б.Дариа | YOLO.MN
2022-07-28

TechGirls нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуу охид эмэгтэйчүүдэд шинжлэх ухаан, технологийн салбарт хөл тавьж, карьерээ эхлүүлэхэд нь дэмжиж, урам зориг өгөх зорилготой олон улсын зуны солилцооны хөтөлбөр бөгөөд АНУ-ын Төрийн департаментийн Боловсрол соёлын асуудал хариуцсан товчооноос удирдан явуулдаг.

Оролцогчид Virginia Tech их сургуульд нэг сарын турш үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд код бичих чадвар эзэмшиж, салбарын манлайлагчидтай танилцаж, манлайллын шинэлэг арга барилаас суралцдаг. Энэ жилийн АНУ дахь TechGirls хөтөлбөрт Б.Марал, Г.Номголжин, Ч. Ану нар Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Амжилт хүсье, охид оо! 

Эх сурвалж: U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia 

 

#Мэдээ