

Дэлхийд алдартай Netflix компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical Asia" реалити шоу Netflix-р гарч байгаа билээ.
"Squid Game" цувралаас санаа авч хийсэн уг шоунд Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез болон Турк Улс гэсэн найман орны төлөөлөл оролцож байна.
Нэвтрүүлгийн хүнд хэцүү шалгууруудаас Тайланд, Индонез хоёр хасагдсанаар зургаан улсын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор үлдсэн байна.
Өмнө нь оролцогчид багаараа тайз булаалдах, хүнд ачаа зөөх, хүнд бөмбөг өндөр хашаа давуулах, бөмбөг булаацалдаж нүхэнд оруулах зэрэг олон даалгавруудыг гүйцэтгэсэн.
Эдгээр даалгаврууд тун туйлын хүнд хүчир байгаа бөгөөд хүний жинхэнэ тэвчээр хатуужлыг шалгах төдийгүй багийн ажиллагаа, стратегийг шаардаж байгаа юм.
“Physical Asia” шоу нь нийт 12 ангитай бөгөөд одоогоор зургаан анги нь хэдийнээ цацагдчихаад байгаа.
Өнөөдөр 17:00 цагаас 7–9 дугаар ангиуд орно. Төгсгөлийн 10–12 дугаар анги арваннэгдүгээр сарын 18-ны 17:00 цагаас орсноор нэвтрүүлэг өндөрлөнө.
Өнөөдрийн даалгавраар бас дахин хоёр улс хасагдах юм. Өнөөдөр юу болохыг харах л үлдлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!