TEDxYouth EUTS арга хэмжээ Монголд зохиогдоно


Э.Цовоо | YOLO.MN
2017-07-20

Наймдугаар сарын 2-ны өдөр маш гайхалтай арга хэмжээ зохиогдох гэж байгаа аж. 

Та бид бүхний сайн мэддэг TEDx арга хэмжээ монголд TEDxYouth@EUTS нэрэн доор зохион байгуулагдаж байна. Урьд нь TEDx арга хэмжээнүүд Монголд зохиогдож байсан ч энэ удаагийн TEDxYouth@EUTS хамгийн сонирхолтой, гайхалтай арга хэмжээ болж байгаа билээ. 

TEDx гэж яг юу вэ: TED нь шинэ санааг үүсгэх зорилготой ашгийн бус байгууллага билээ. TEDx нь хүмүүс өөрсдийн туршлага, амьдралын түүх болон санал сэтгэгдэлээ хуваалцдаг бие даан зохион байгуулдаг TED-ын салбар арга хэмжээ юм.

Уг арга хэмжээ маань "Under The Sea" гэх сэдэвтэй ба хүний амьдралыг далайтай зүйрлэн бид бүхний мэддэггүй маш олон зүйл далайн гүнд нуугдаж байдаг юм шүү гэх санааг илтгэн өсвөр үеийн хүүхдүүд мөн залуучуудад зориулан гайхалтай найман илтгэгчээр дамжуулан хүмүүсд маш  хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгөх болно.

Та энэхүү арга хэмжээний талаар сонирхож байвал TEDxYouth@EUTS орон мэдээлэл авах боломжтой билээ.

#TEDxYouth EUTS #mongolia #teenagers