Гар бөмбөгийн спортоор хичээллэснээр хүртэх 10 эерэг нөлөө


YOLO.mn | YOLO.MN
2024-01-12

Волейболын спортоор хичээллэдэг хүмүүс эрүүл чийрэг бие бялдартай байдаг төдийгүй дараах ашиг тусыг хүртдэг байна.  

Калори шатаадаг: Волейболын спортын гол давуу тал нь калори шатааж, жингээ хадгалахад тусалдаг. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн судалгаагаар хагас цаг гар бөмбөг тоглоход 90-133 калори шатаадаг бол зааланд эрчимтэй бэлтгэл хийхэд 120-178 калори шатаадаг гэв.  

Биеийг чангалж, галбиржуулдаг: Волейболын дасгалууд нь биеийн дээд хэсэг, гар, мөр, мөн биеийн доод булчинг бэхжүүлдэг. Мөн волейбол тоглох нь зүрх судасны болон амьсгалын тогтолцоог сайжруулдаг. 

Бодисын солилцоог нэмэгдүүлнэ: Волейбол тоглох нь эрч хүчийг нэмэгдүүлж, дасгал сургуулилтын гүйцэтгэлийг сайжруулдаг. 

Харааны чадварыг сайжруулна: Бөмбөг хааш чиглэж буйг харж хариу үйлдэл үзүүлснээр хүний харааны чадвар мэдэгдэхүйц сайжирдаг.  

Хурд, тэнцвэрийг сайжруулна: Волейболын дамжуулалт, довтолгоо, хаалт зэрэг үндсэн техникүүд нь хүний уян хатан чадварыг сайжруулж тэнцвэржүүлдэг. 

Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ: Зүрхний цохилт нэмэгдсэнээр илүү их цус, шим тэжээл биеэр эргэлддэг. Ингэснээр бие нь шаардлагатай хөдөлгөөнийг хийж буй учир эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.  

Булчингийн хүчийг нэмэгдүүлнэ: Волейболын спортоор хичээллэх нь гол булчингуудыг идэвхжүүлдэг. 

Аэробикийн чадварт суралцана: 20 минутын турш волейбол тоглоход нэг миль гүйхтэй ижил хэмжээний энерги зарцуулдаг. Та 12 минут идэвхтэй волейбол тоглоход нэг миль гүйхэд зарцуулсан эрчим хүчээ зарцуулдаг. 

Харилцааны ур чадварыг сайжруулдаг: Волейбол нь шаламгай хөдөлгөөн, багаар ажиллах чадварыг шаарддаг.  Тиймээс гар бөмбөгийн спортоор хичээллэдэг хүмүүс, спортоор хичээллэдэггүй хүмүүсээс илүү бусадтай ойлголцож чаддаг аж. Мөн тэдний манлайлах, хамтран ажиллах ур чадвар нь том давуу тал болдог.  

Сэтгэл зүйг дэмжиж, идэвхжүүлнэ: Волейболын спортоор хичээллэх нь сэтгэл санааг тогтворжуулж, стрессийг бууруулдаг. Энэ нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж ердийнхөөс илүү аз жаргалтай болгодог. Мөн волейболын спортоор хичээллэх нь урам зоригийг өдөөж, амжилт гаргах  чадамжийг дээшлүүлдэг байна.  

Эх сурвалж: Healthfittnesrevolution

 

 

 

 

 

#мэдээ