Ailee-ийн тухай таны мэдэх хэрэгтэй 9 баримт


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

Энэ жил Bigbang хамтлагийн Taeyang ирж тоглолтоо хийнэ гэдгийг өмнө нь мэдэгдсэн. Тэгвэл дараагийн уран бүтээлчээр к-попын хоёрдугаар үеийн томоохон төлөөлөл, алтан хоолой гэгддэг Ailee ирэхээр болжээ. 

Ингээд Ailee-ийн тухай таны мэдэх хэрэгтэй 9 баримтыг танилцуулж байна.

1. Түүнийг Ailee гэх тайзны нэрээр нь Монголчууд сайн мэднэ. Ailee-ийн жинхэнэ нэрийг нь Ame Lee гэдэг. Харин солонгос нэрийг нь Lee Ye Jin гэнэ. 1989 оны тавдугаар сарын 30-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төржээ. Одоо 36 настай.

2. АНУ-д төрж өссөн тэрээр Нью Йорк хотод “Muzo Entertainment”-д гэрээ байгуулж байжээ. Энэ үедээ “A.Leean” гэх тайзны нэрээр “Fall Back” гэх анхны дуугаа гаргасан. Гэсэн ч төдийлөн амжилттай байгаагүй тул агентлагаасаа гарч, 2010 онд шалгаруулалт өгөхөөр Солонгос улсад нүүж очсон байна. Ингээд YMC энтертайнментад элсэж, “Heaven” дуугаараа амжилттай дэбют хийсэн байдаг.

3. Ailee-ийн “I Will Show You”, “U & I”, “Don’t Touch Me”, “Singing Got Better” зэрэг олон дуунууд нь алдартай. Түүний анхны тоглолт 2012 оны долоодугаар сард тоглогдож байжээ. Үүнээс хойш гаргасан дуу бүр нь хит болж, шилдэг эмэгтэй дуучин шагналыг гурван жил дараалан хүртсэн юм.

4. Түүний эхний аялан тоглолт нь 2015 оны долоодугаар сард болж байсан бол удаах нь 2018 оны арваннэгдүгээр сард болж, тоглолтоо хийж байжээ.

5. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Choi Si Hun-тэй хуримаа хийсэн. Choi Si Hun-ийг бид “Single Inferno” болзооны шоунд оролцож байсан гэдгээр нь илүүтэй мэднэ. Хосууд өнгөрсөн оны наймдугаар сард гэрлэлтээ батлуулж байсан гэдгээ мэдэгдэж байсан билээ.

6. 2012 онд “Dream High” цувралын хоёрдугаар ангид Ailee тоглож байжээ.

7. Түүнийг солонгосчууд “Korean Beyonce” хэмээн хочилдог. Учир нь Ailee 2011 онд MBC телевизийн “Singer and Trainee” тусгай дугаарт Wheesung-тай хамт оролцохдоо Beyonce-ийн “Halo” дууг дуулж байсан юм. Түүний хүчирхэг хоолой, тайзны гайхалтай үзүүлбэр нь яг л дэлхийн алдарт дуучин Beyonce шиг санагддаг учир ийнхүү хочилжээ.

8. Фенүүдийг “Aileeans” хэмээн нэрлэдэг аж.

9. Тэрээр “Goblin”, “Doom At Your Service”, “Goodbye My Love”, “Alchemy of Souls” зэрэг бидний сайн мэдэх олон киноны дууг дуулж байсан.

Ингээд Ailee-ийн тоглолтыг үзэх гэж буй хүмүүст зориулаад таны заавал сонсох ёстой 5 дууг сонирхуулъя.

  • Ailee – MMI

  • Ailee – I Will Show You

  • Ailee – Heaven

  • Ailee – U & I

  • Ailee – Higher

#Ailee