Ажлаа хөнгөвчлөхийн тулд ЗАЙЛШГҮЙ мэдэж байх шаардлагатай Shortcut-ууд


Миау | YOLO.MN
2020-12-29

Компьютерын гарны товчлол буюу "shortcut"-ийг цээжилж, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосноор таны ажлын үр бүтээмж эрс нэмэгдэх болно. Байнга компьютер дээр ажилладаг ч товчлол огтхон ч ашигладаггүй хүмүүс ямарваа нэг товчлолыг шинээр мэдэж авчихаад "эртхэн мэдэхгүй яав даа" хэмээн харамсах үе бий. 

Ингээд анхлан суралцагчдадаа зориулан ажлаа хөнгөвчлөхийн тулд зайлшгүй мэдэх шаардлагатай товчлолуудыг танилцуулж байна. 

1. Ctrl + C - Текстийг хуулахад ашиглах бөгөөд тухайн текстийг идэвхжүүлсний дараа ашиглана. 

2. Ctrl + V - Хуулсан текстийг буулгахад ашиглах бөгөөд тухайн текстийг идэвхжүүлсний дараа ашиглана. 

3. Ctrl + Z - Сүүлийн хийсэн үйлдлийг буцаахад ашиглана.

4. Ctrl + Y - Сүүлийн хийсэн үйлдлийг сэргээхэд ашиглана.

5. Ctrl + F - Текстээс ямарваа нэгэн зүйл хайхад ашиглана.

6. Ctrl + H - Текстэд байгаа үгийг ямарваа нэгэн үгээр орлуулахад ашиглана. 

7. Ctrl + B - Сонгосон текстийг тод хар болгох буюу тодруулна.

8. Ctrl + U - Сонгосон текстийн доогуур зураас татна

9. Ctrl + I - Сонгосон текстийг налуу болгоно. 

10. Ctrl + A - Бүгдийг идэвхжүүлнэ. 

11. Ctrl + S - Хадгалах 

12. Ctrl + P - Тухайн хуудсыг/файлыг хэвлэх тохиргооны хэсгийг нээх

13. Ctrl + O - Файл хавсаргахад ашиглах бөгөөд шинэ цонх нээгдэнэ. 

14. Alt + Tab - Нээлттэй байгаа цонх буюу программуудын хооронд шилжинэ

15. Alt + F4 - Сонгосон цонх буюу программуудыг хаана.  

Харин илүү ахисан шатны мэдлэгтэй залууст дараах бичлэгийг зориулж байна. 

Дээрх товчлолууд ямар үед ямар програм дээр ажиллаж байгаагаас хамааран өөр өөр үүргийг гүйцэтгэх ч ихэнх тохиолдолд дээр дурдсан үүргийг гүйцэтгэнэ.

#Зөвлөгөө #Технологи #Shortcut